“Трактор Арена”-ийн татамид Ц.Наранжаргал, Б.Мөнхтуяа нар барилдана

img

ОХУ-ын Челябинск хотноо дэлхийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр тэмцээний эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд 2013 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, 2014 оны Чингис хаан Гранпри тэмцээний алтан медальт ОУХМ  Ц.Наранжаргал хүч үзнэ. Тэрбээр эхний барилдаанаа Нидерландын тамирчин Поллинг Кимтэй хийхээр оноолт таарсан байна.

h

Мөн эмэгтэйчүүдийн -78 кг-ын жингийн ангилалд өрсөлдөх ОУХМ Б.Мөнхтуяа эхний барилдаандаа Унгарын бөх Жоо Абигелтэй учраа таарчээ.

h

Тэмцээний дөрөв дэх өдрийн байдлаар манай баг тамирчид нэг алтан медаль, нэг тавдугаар байрт шалгарсан амжилтаар дөрөвдүгээрт бичигдэж байна. Харин Японы жүдочид дөрвөн алт, хоёр хүрэл медаль болон гурван шагналт байртайгаар тэмцээнийг тэргүүлж байгаа бол Франц улсын тамирчид удаалж байна. ДАШТ-ний барилдаанууд манай цагаар 13.00 цагт эхэлнэ.

h

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

enxmadah:
yamar saixan medee we
2014-08-29