Деко: Монголчуудыг хөлбөмбөг ийм сайн мэддэг гэж бодоогүй

img

Гудамжны хөлбөмбөгийн дуулиант тэмцээн болох “Tiger Street Football 2014”-ийн хэвлэлийн бага хурал өнөөдөр УДЭТ-ын өмнөх асарт боллоо. Энэхүү хэвлэлийн хуралд зохион байгуулагчдын төлөөлөл болон “Tiger Street Football 2014”-ийн элч төлөөлөгч, хөлбөмбөгийн дэлхийн хэмжээний од, Португаль гаралтай тамирчин Деко буюу Андерсон Луйс де Соза оролцсон юм.

н

Энэ удаагийн “Tiger Street Football” нь Сингапур, Камбож, Монгол гэсэн гурван улсыг дамнан зохион байгуулагдаж байгаа юм. Тоглолтын хуваарийн дагуу хамгийн эхний тоглолт энэ сарын 9-нд Камбож улсад болсон ба энэхүү тэмцээнд манай улсын  хөлбөмбөгийн хоёр баг IV, VI байрт тус тус шалгарсан амжилт үзүүлсэн билээ. Тэмцээний хоёр дахь тойргийн тэмцээн манай улсад өнөөдөр зохион байгуулагдах юм. Харин сүүлийн шатны тоглолт ирэх есдүгээр сарын 6-ны өдөр Сингапурт болох ба тэргүүн байрын төлөө шилдэг найман баг өрсөлдөж, ялсан тамирчид 40.000 ам.долларын мөнгөн шагнал хүртэх юм байна.

Тэмцээний зохион байгуулагчид “Хөлбөмбөгчин Деко нь “Uncage Football” уриатайгаар, хөмбөмбөгийн фенүүдийн илгээсэн саналын дагуу хөлбөмбөгийн тогтсон дүрмүүдийг өөрчлөн сонирхолтой тоглолтуудыг зохион байгуулж байгаа. Ингэснээр энэ удаагийн тэмцээн Азийн хөлбөмбөг сонирхогчдын овсгоо самбаа, хурд хүч, шинэ зүйлд дасан зохицох чадварыг шалгасан хамгийн анхны, сонирхолтой тэмцээн болно” гэж онцолж байв.

а

“Tiger Street Football 2014”-ийн элч төлөөлөгч, хөлбөмбөгчин Деко нь Португалийн багийг 75 удаа удирдан тоглож, Европын хөлбөмбөгийн холбооны аваргуудын лигт FC Porto, Barcelona багуудаас тоглон ялалт байгуулж, тухайн цаг үеийнхээ хамгийн шилдэг хагас хамгаалагчаар шалгарч байжээ. Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр “ Монгол Улсын хөлбөмбөгийн багуудыг “Tiger Street Football 2014” тэмцээнд тоглохоос өмнө монголчуудыг хөлбөмбөгийн талаар ийм их мэдлэгтэй гэж бодож байгаагүй. Харин багуудыг тоглолтыг хараад ур чадвартай, авьяаслаг тамирчид байдгийг мэдсэн. Миний хувьд энэ тэмцээний дараа монголын хөл бөмбөгт хувь нэмэр оруулах, хөлбөмбөгт дуртай хүүхэд, залуусын хүсэл, мөрөөдлийг дэмжмээр байна” гэж ярьсан. Хэвлэлийн бага хурал өндөрлөхөд зохион байгуулагчдын зүгээс хөлбөмбөгчин Декод монгол дээл, бүс гардуулан өгсөн. Уг бэлгийг тэрбээр маш тааламжтайгаа хүлээн авсан бөгөөд дээлээ өмчсихөөд фенүүдтэйгээ зургаа авахуулж байлаа.

а

Тэмцээний турш тэрбээр үзэгчидтэй хамт байж шинэчилсэн дүрмээр хамгийн сайн тоглож буй шилдэг тоглогчийг шалгаруулах гэнэ. Камбож, Монгол, Сингапурт тоглогдох тэмцээнүүдийн дараа “Tiger Street Football 2014”-ийн найман багаас шилдэг зургаан тоглогчийг шалгаруулах ба тэдгээр тамирчид ирэх есдүгээр сарын 6-нд Сингапурт Деко болон түүний нөхөдтэй нөхөрсөг тоглолт хийх юм байна. “Tiger Street Football 2014”-ийг дэлхий дахинд FOX суваг шууд нэвтрүүлж байгаа бол Монголын талаас Боловсрол суваг телевиз хөлбөмбөг сонирхогчиддоо дамжуулан хүргэж буй аж.

а

ө  Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

manj :
manj deel omsuulsen bn shuu
2014-08-30
зочин:
латин нь ч бас нээх гоё харагдахгүй байнаа
2014-08-30
irgen d:
cham shig mal mongoloos zailaasai esvel hodoo yavaach bydyylgeee
2014-08-29
irgen:
tanai brazilchuud oorsdiihoo holbombog meddeg bh manai zaluus delhiin holbombogiig meddiimshdee.
2014-08-29
....:
baliar kirill useg
2014-08-29