Павлюченко Тоттенхэмийг Челсигийн урд гишгүүллээ

img

Тоттенхэм клубын хувьд энэхүү 16-р тойрогт хожил авах нь тун ч чухал байлаа. Тойргийн тоглолтууд эхлэхийн өмнөхөн адилхан 31 оноотой байсан Челси Тоттенхэм клубуудын энэ тойрогт илүү амжилт гаргасан нь Манчестерийн хоёр клубын ард жагсах нь тодорхой байлаа. Харин Челси Уигантай тэнцэж бяцхан бүдэрснээр 32 оноотой болсон бол Тоттенхэм учраа Сандерлэндийг Роман Павлюченкогийн гоолоор буулган авснаар 34 оноотой болж хүснэгтийн гуравт бичигдэж эхэллээ. Тоттенхэмийн хувьд Эвертон клубтэй хамт бусад бүх клубүүдээс нэг тойргийн тоглолтоор дутуу яваа. Тиймээс тэдний хувь нэг тойргийн нөөц бий гэсэн үг. Магадгүй тэдний одоо аваад буй 34 оноо 37 ч байх магадлал өндөр. Тиймээс Тоттенхэмийг тэргүүллийн төлөөх өрсөлдөөнд нэрлэх цаг ойрхон ирсэн хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна. Тоттенхэмийн дараагийн учраа Челси. Тиймээс ирэх тоглолт энэ хоёр клубын байрлалын төлөөх өрсөлдөөнд чухал үүрэгтэй юм. Челси ирэх тойргийн тоглолтод урдаа алдаад байгаа Тоттенхэмийг заавал хожих шаардлагатай. Тэгж байж Челси клуб хоёр Манчестертэй хийх өрсөлдөөнөө ярих эрхтэй болно. Харин Тоттенхэмийн хувьд ирэх тоглолтод хожсоноор Челсигээс тасарч урагш тэмүүлэх боломж нээгдэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

PUGaCP , [url=http://ciakalmfpxzg.com/]ciakalmfpxzg[/url], [link=http://mhyrhqidwxxh.com/]mhyrhqidwxxh[/link], http://ksakbmualesp.com/
2012-01-03
Myr2Yt behgrcuvqtie
2012-01-03
Frankly I think that's abosultely good stuff.
2012-01-01