ҮБТДС чухал тоглолтонд ялалт байгууллаа

img

МСБХ-ноос зохион байгуулдаг Пэпси хөгжлийн лигийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдээр үргэлжлэн явагдлаа. Энэ тойрогт бүсийг тэргүүлэгч багууд хоорондоо таарч тоглосон юм.Долоо хоногоор хоцорч Пэпси хөгжлийн лигт элссэн ч Касс СБЛ баг ээлж дараалан ялалт байгуулж хүснэгтийн тэргүүлж эхэллээ. Бямба гарагт тэд Соёмбо даатгалыг 77-65 харьцаатай хожсон бол ням гарагт Мустанг багийг 95-49 бут ниргэснээр Б хэсгийг таван хожил нэг ч хожигдолгүй тэргүүлж байна. бусдаас чансаа өндөр байгаа энэ багийг дээд лигт оруулах төвшинд хүртэл яриа гарч байгаа. Харин А хэсгийг тэргүүлэгч хоёр баг болох ҮБТДС, Залуус сан ням гарагт хоорондоо таарч тоглосон. Нэг ч хожигдолгүй хоёр багийн тоглолт чансаа ойрхон гэдгийг батлан харуулж эцсийн мөчид ялагч тодорчээ. Эхнээсээ өгөө аваатай болсон тоглолт 65-62 харьцаатай Уртнасан дасгалжуулагчтай Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн баг ялснаар долоон хожил нэг ч хожигдолгүйгээр Пэпси хөгжлийн лигийг тэргүүлж байна. тэд энэ байдлаараа хэсгийн нэгдүгээр байраар плэйоффт шалгарах магадлал өндөр байгаа бол Залуус Сан, Мобиком, Хасын хүлэгүүд багууд эхний дөрвөн байрт бичигдэх боломжтой гэнэ. Пэпси хөгжлийн лигийг МСБХ-ны мэргэжлийн шүүгчид шүүн явуулж байгаа учраас ямар нэгэн маргаангүй, чанарын өндөр түвшинд зохион байгуулагдаж байгаа талаар оролцож байгаа тамирчид ярьж байсан. Энэ амралтын өдрүүдэд Пэпси хөгжлийн лиг үргэлжлэн явагдана. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ