Өнөөдөр Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн нар барилдана

img

Дэлхийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн ОХУ-ын Челябинск хотноо болж байгаа билээ. Өнөөдөр тэмцээний эрэгтэйчүүдийн -100 кг, +100 кг-ын жингийн барилдаанууд болон эмэгтэйчүүдийн +78 кг-ын жингийн барилдаан явагдана.

р

Манай бөхчүүдээс -100 кг-ын жинд МУГТ, Хөдөлмөрийн баатар, Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр “Трактор Арена” цэнгэлдэхийн татамид Казахстаны бөх Раков Максимтай эхний барилдаанаа хийнэ. Мөн +100 кг-ын жингийн ангилалд манай тамирчин Б.Тэмүүлэн хүч үзэх юм.

х

Тэмцээний таван өдрийн дараах байдлаар манай баг тамирчид тавдугаар байрт бичигдэж байна. Энэхүү амжилтад тэмцээний эхний өдөр төрсөн дэлхийн аваргын алтан медаль ихээхэн нөлөө үзүүлж буй юм. ДАШТ-ний барилдаанууд манай цагаар 13.00 цагт эхэлнэ.

р

Тамирчиддаа амжилт хүсье.

р

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mglia:
amjilt hus‘e!
2014-08-30