Б.Тэмүүлэн хоёр дахь ялалтаа авлаа

img

Дэлхийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээний +100 кг-ын жингийн ангилалд барилдаж буй манай бөх Б.Тэмүүлэн хоёр дахь өрсөлдөгч Пакистаны бөх Бутт Ахмадыг торгуулиар яллаа.

р

Тэрбээр эхний тойрогт БНХАУ-ын бөх Лиу Жианыг цэвэр ялсан билээ. Манай бөх гуравдугаар тойрогт Бразилын Моура Дэвидтэй барилдана.

х

Мөн өнөөдөр -100 кг-ын жинд МУГТ, Хөдөлмөрийн баатар, Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр “Трактор Арена” цэнгэлдэхийн татамид дэлхийн аваргын төлөө эх орноо төлөөлөн зодоглоно.

Тамирчиддаа амжилт хүсье.

х

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ