Н.Түвшинбаяр аварга яллаа

img

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн -100 кг-ын жингийн ангилалд барилдсан МУГТ, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Казахстаны бөх Раков Максимыг яллаа.

а

Эхний барилдаанд хоёр бөх тус бүр хоёр торгуультайгаар тэнцэж, нэмэлт барилдаанд манай тамирчин хүчтэй өрсөлдөгчөө юүко үнэлгээгээр ялав. Максим Раков, Н.Түвшинбаяр нар тив, дэлхийн дэвжээнд таван удаа таарч барилдахдаа тус бүр хоёр ялалтыг байгуулж байжээ. Өнөөдрийн шовхоо үзэх барилдаанд манай бөх олимпийн аваргын хүчийг үзүүлж, яллаа.

а

Харин тэмцээний +100 кг-ын жинд барилдсан манай бөх Б.Тэмүүлэн эхний хоёр өрсөлдөгчөө ялсан. Гэвч гурав дахь тойргийн барилдаанд Бразилын Моура Дэвидэд харамсалтайгаар ялагдаж, тэмцээнээ дуусгав.

а

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
түвшинбаярт баяр хүргэж эрүүл энхийг хүсэн ерөөе
2014-08-30
зочин:
түвшинбаярт баяр хүргэж эрүүл энхийг хүсэн ерөөе
2014-08-30