Манай бөхчүүд тэмцээнээ дуусгалаа
Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн -100 кг-ын жингийн ангилалд барилдсан МУГТ, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Арабын нэгдсэн Эмират улсын бөх Реманренко Ивантай барилдаж, ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
х
Тэрбээр хоёрдугаар тойрогт Казахстаны бөх Раков Максимтай нэмэлт барилдаан хийж, хурд хүч, уран мэхээр ялсан билээ. Ийнхүү манай улсын баг Челябинск-2014 ДАШТ-ий татамиас гурав дахь дэлхийн аваргаа өлгийдөн авсан амжилттайгаар тэмцээнийг өндөрлүүлж байна.
х
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ