Эмэгтэй жудочид Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
ОХУ-ын Челябинск хотын "Traktor Ice Arena" ордонд Жудо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долоо хоног үргэлжлээд өнөөдөр багийн тэмцээнээр өндөрлөж байна. Шилдэг 16 багаас манай эмэгтэй баг Казахстан, Кубийн багуудыг хожиж, хагас шигшээд шалгарч, улмаар мөнгөн медалийн төлөө Польшийн багтай барилдаж ялалт байгуулснаар аваргын төлөө өрсөлдсөн юм.
й
Аваргын төлөөх барилдаанд дэлхийн аваргаас нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн Францын бүсгүйчүүдтэй барилдаж, 2:3-ийн харьцаатай ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ. Эмэгтэй багт М.Бундмаа, А.Цолмон (хоёул 52 кг), Д.Сумъяа (57 кг), Ц.Цэрэннадмид, Б.Мөнгөнчимэг (63 кг), Ц.Наранжаргал, Б.Мөнхтуяа (хоёул 70 кг) нар барилдсан юм.
й
Монголын сайхан бүсгүйчүүд минь ОХУ-ын тэнгэрт Алтан соёмбот далбаагаа мандуулж, алдарын тавцан дээрээс мөнгөн медаль хүртлээ. Баг хамт олон, дасгалжуулагч, тамирчиддаа монгол түмнийхээ өмнөөс халуун баяр хүргэе. Жудо бөхийн тамирчид маань амжилтаа улам ихээр бататгаж, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваарай.
й
өыб
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ