Чөлөөтийнхөн Ташкентийг зорино

img

Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн эрэгтэй 44 дэх, эмэгтэй 25 дахь удаагийн тэмцээн энэ сарын 8-14-ний өдрүүдэд Узбек Улсын нийслэл Ташкент хотын “Gymnastics Palace” спортын цогцолборт болно. Энэхүү тэмцээнд оролцох манай баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордоно.

х

Баг тамирчдыг МЧБХ-ы тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумьяабазар ахлан оролцохоор болсон. Тэмцээний 61 кг-д ОУХМ Э.Ням-Очир, 65 кг-д МУГТ Г.Мандахнаран, 70 кг-д ОУХМ Б.Анхбаяр нар хүч сорино. Мөн  74 кг-ын жингийн ангилалд ОУХМ П.Өнөрбат, 86 кг-ын жинд ОУХМ О.Үйтүмэн, 96 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга, олон улсын хэмжээний мастер, 125 кг-ын жинд ОУХМ Ж.Чулуунбат нар барилдана. Эрэгтэй багийн дасгалжуулагчаар МУГТ Ц.Цогтбаяр Б.Баяраа, МУГТ О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр нар оролцоно.

х

Харин эмэгтэй багийг МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ ахална. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн ангилалд ОУХМ Э.Нарангэрэл, 51 кг-д Э.Сумьяа, 55 кг-д ОУХМ А.Батцэцэг, 58 кг-д МУГТ Т.Мөнхтуяа, 60 кг-д ОУХМ С.Цэрэнчимэд нар хурд хүч, уран мэхээ уралдуулахаар болжээ. Түүнчлэн 63 кг-д МУГТ С.Батцэцэг, 69 кг-ын жинд ОУХМ Б.Одончимэг, 75 кг-д  МУГТ О.Бурмаа нар хүч үзнэ. Эмэгтэй үндэсний  шигшээ багийн дасгалжуулагч Б.Батбаяр, З.Дүвчин, Т.Сүхбаатар нар дасгалжуулах юм.

х

Тэмцээнд шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар, Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Л.Болормаа, Х.Ганболд нар оролцох юм байна. Мөн Спортын бэлтгэлийн төвийн Спортын анагаах ухааны албаны дарга, Гавьяат эмч Ч.Насанбат, Спортын бэлтгэлийн төвийн Спортын анагаах ухааны албаны илээч эмч М.Саранцацрал нар тамирчидтайгаа хамтдаа хилийн дээс алхана.

о

Тамирчдын маань аяны зам өлзийтэй, амжилтын зам алтан байг.

х

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

120-д:
золбоог 120-д явуулах байсан юм даа
2014-09-01
zochin:
bvgdend ni amjilt hvcie judogin tamirchddaac ilvv bgarai amjilt
2014-09-01