Эмэгтэй баг III байрт шалгарлаа
Ази тивийн аварга шалгаруулах бодибилдинг, фитнессийн 48 дахь удаагийн тэмцээн өнгөрөгч сарын 27-31-ний өдрүүдэд Макаод зохион байгуулагдаж өндөрлөв. Азийн 30 орны шилдэг тамирчид өрсөлдсөн энэхүү тэмцээнд манай улсын баг тамирчид амжилт дүүрэн оролцлоо. Манай улсын эмэгтэй тамирчид багаараа гуравдугаар байрт, эрэгтэйчүүд багаараа тавдугаар байрт шалгарсан байна.
а
Тэмцээний эхний өдөр 55 кг-ын жинд өрсөлдсөн Ч.Мянганбилэг, 65 кг-д оролцсон Л.Саруулбат нар хүрэл медаль хүртлээ. Мөн эмэгтэй бодибилдингийн 49 кг-ын жинд н.Гансаруул дөрөвдүгээр байрт шалгарсан тухай өмнө нь мэдээлж байсан билээ.
а
Харин тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэй модель 160 см хүртэлх ангилалд өрсөлдсөн С.Насанбуян алтан медаль хүртэж, Азийн аварга болов. Мөн 70кг-д Г.Дорж шагналт V байр, 75кг-д н.Сумьяа шагналт IV байр, эмэгтэй модель 165см хүртэлх ангилалд н.Саруул, эрэгтэй фитнесс төрөлд н.Хүсэлтүвшин нар мөнгөн медаль зүүлээ. Мөн өдөр эмэгтэй модель 160 см хүртэлх ангилалд Б.Оюунгэрэл шагналт IV байр, бодибилдинг 80 кг-д Э.Ганзориг гуравдугаар байрт шалгарсан амжилтыг үзүүлэв. Тэмцээний сүүлийн өдөр тайзан дээр гарсан н.Энхцацрал, эмэгтэй модель 165см дээш ангилалд, Г.Жамц Атлетик бодибилдинг 170см + 3 кг-д, Ж.Нурлан 85кг-д өрсөлдөж гурвуулаа хүрэл медалийн тавцанд зогссон байна.
х
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ