Сургагч багш нарын сургалт өндөрлөлөө
Япон улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны хөгжиж буй орнуудын худалдаа, хөрөнгө оруулалтын бизнесийн орчинг сайжруулах сургалтын төслийн хүрээнд Японы Гадаадтай үүсгэх техникийн хамтын ажиллагааны холбоо /AOTS/, Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/ хамтран зохион байгуулсан.
“Мэдээллийн технологийн инженерийн шалгалт /МТИШ/-нд бэлтгэх сургагч багш нарын сургалт” 2011 оны 1-р сарын 10-ээс 21-ний өдрүүдэд амжилттай явагдаж өнөөдөр оролцогчдод сертификат гардуулах хаалтын ажиллагаа нь болох юм.
Сургалтыг Япон улсын Хитачи компанийн Такаюүки Яаги, ШУТИС-ийн ХМТС-ийн багш Ч.Мөнхнасан нар удирдан явуулж, Монгол улсад МТ-ийн мэргэжилтэн бэлтгэдэг хот болон орон нутгийн 8 их, дээд сургууль, МТ-ийн чиглэлээр сургалт зохион байгуулдаг бизнесийн байгууллагуудын 30 багш мэргэжилтнүүд оролцох юм.
Н.Батаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ