Манчестер Юнайтед боломжийг алдахыг хүссэнгүй

img

Өнгөрсөн 15-р тойрогт Челси клуб лигийг тэргүүлэгч Манчестер Ситиг хожиж Улаан чөтгөрүүдэд боломж олгосон юм. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Премьер лигийн 16-р тойрогт Манчестер Юнайтед клуб Куинс Парк Рейнжерстэй таарсан юм. Улаан чөтгөрүүд ч тэдэнд олдсон боломжийг алдахыг хүссэнгүй. Улмаар Куинс Парк Рейнжерсийн талбайд зочилсон Сэр Алекс Фергусоны залуус 2:0-ээр энэ тоглолтыг хожлоор дуусгасан юм. Тоглолт дөнгөж эхэлмэгц Энтони Валенсиагийн баруунаас хөөргөж цохисон бөмбөгийг Уэйн Рүүни мөргөж тоог 1:0 болгосон. Харин хоёрдугаар үед Каррик хэд хэдэн Рейнжерсийн хамгаалагчдыг аргалсаар довтолгоогоо өөрөө төгсгөж гоолдсоноор тоглолт 2:0-ээр дууссан юм. Ингэснээр Манчестер Юнайтед 39 оноотой болж, лигийг тэргүүлж буй хөрш клубээсээ ердөө хоёрхон онооны зөрүүтэй нэхэж явна. Дараагийн тойрогт Рейнжерсийн учраа Сандерлэнд байх бол Улаан чөтгөрүүд Фулхэмтэй тоглоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ