ОУХМ Б.Сэр-Од энэ оны сүүлийн тэмцээнд түрүүллээ

img

Монголын тамирчдаас олимпийн хамгийн анхны эрхийг өвөртөлж чадсан ОУХМ Сэр-Од энэ оны сүүлчийн тэмцээнд түрүүллээ. Тэрээр Японы уламжлалт Марафонд түрүүлж аваргаа хамгааллаа. Энэ тэмцээнд Солонгосоос олимпийн эрхээ авсан тамирчид болон Япон улсын Ази тивийн аварга гээд олон шилдгүүд өрсөлджээ. ОУХМ Б.Сэр-Од Японы уламжлалт “Хофү Ёмиүри” марафонд 2:11:56 цагийн амжилтаар тэргүүллээ. Энэ уралдаанд 2000 гаруй тамирчин гараанаас гарч уралдсан байна. Японы ХАХ-ноос гадны дөрвөн тамирчныг урилгаар оролцуулсан бол тэдний дунд манай улсаас ОУХМ Б.Сэр-Од багтжээ. МХАХ-ноос энэ онд манай тамирчдын үзүүлсэн хамгийн дээд амжилт гэж бахархан ярилаа. Хөнгөн атлетикийн тамирчдын хувьд 2012 оны 1-р сарын сүүлчээр Хятадын “Шаньмин”-ий ОУ-ын марафон тэднийг хүлээж байна. “Golden zam” А зэрэглэлийн энэ тэмцээн олимпийн эрх олгох өрсөлдөөн юм. Энэ марафонд Кени, Итоп зэрэг орны шилдэг тамирчид оролцох ажээ.  “Шаньмин”-ий марафонд ОУХМ Б.Сэр-Од, Л.Отгонбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин, спортын мастер н.Гантулга, “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Б.Батцэцэг нар оролцоно. Мөн манай тамирчдын дараагийн тэмцээн бол ирэх оны 3-р сард Туркийн Стамбулд Заалны ДАШТ болно. Олимпийн эрх олгох тэмцээн үүгээр дуусаж байгаа юм. Энэ заалны ДАШТ-д манай улсаас эрэгтэй 1, эмэгтэй 1 тамирчин өрсөлдөх бол тэд 60м, 400м-ийн зайнд хурд хүчээ сорино. 2008 оны Бээжингийн зуны ХХIХ олимпод марафоны төрөлд ОУХМ Б.Сэр-Од, Л.Отгонбаяр нар эрхээ авч оролцож байсан бол 400 метрийн зайд Б.Мөнгөнтуяа “Цагаан хуудас”-аар оролцож байжээ. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

good boy ene jil sain bgaa ym bn daa minii nz sain beldej bgaad olimpdoo midaal awna shvv
2011-12-22
sain bna ghdee chi olimpdoo l sain urald beejingiin olimpoor yalaa teriigee sanaarai
2011-12-20
sain bna beltgelee sain hiigeeree
2011-12-19
хурай олимпоос юм зулгаана шүү сэр-одоо
2011-12-19