Офицерууд сорилт тэмцээнд түрүүллээ

img

Монголын сагсан бөмбөгийн холбоо зөвхөн дээд лигийн багуудыг хамарсан улиралын өмнөх сорил тэмцээн анх удаа  зохион байгууллаа. Өнгөрсөн жил лигт шинээр нэгдсэн Офицерууд аваргаар тодорч шинэ улирлын өнгөө тодорхойллоо. Сагсан бөмбөгийг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхэд холбооны зүгээс ихээхэн анхаарал хандуулж,  шат дараалсан олон ажил хийж эхэлсний нэг илрэл нь улиралын урьдчилсан тоглолт байлаа. Лигийн долоон баг гурван өдрийн турш өрсөлдөж шилдэгүүд өчигдөр тодорлоо. Энэ нь өнгөрсөн улиралын жишгээр 8 баг оролцох ёстой байсан ч МБМ Баянзүрх Бүллс баг тарж бутарсан гэх мэдээлэл байна. Ивээн тэтгэгч болоод багийн удирдлагуудын түвшинд үл ойлголцол  үүссэн гэх албан бус мэдээлэл фэйсбүүк хуудсаар цацагджээ. Дээд лигийн үлдсэн 7 баг болох Харцага, Хасын хүлэгүүд, Аватар, Ирвэс, Офицерууд,  ТиЭлЖи-13, Акулууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон. Тэмцээний аваргаар өнгөрсөн жилийн шинэ цэргүүд болох Офицерууд тодорч улиралын өнгөө тодорхойллоо. Тэдний хувьд Хасын хүлэгүүд багаас холбон тоглогч Бадрахыг багтаа нэгтгэсэн нь нүдээ олсон сонголт болсон байна. Аль ч улс оронд улиралын өмнөх тоглолтоор дамжуулан багууд бэлтгэлжилтээ шалгаж бүрэлдэхүүний өөрчлөлтөө сорьж үздэг. Монголын сагсан бөмбөгийн холбооноос анх удаа зохион байгуулсан арга хэмжээ ч энэ зорилгоо биелүүлсэн юм. Долоон багийн хооронд солилцоо наймаа хэрхэн хийгдсэн, тэдний бэлтгэлжилт ямархуу түвшинд яваа нь  хангалттай харагдаж байлаа. Пэпси лигийн шинэ улирал он гараад 2-р сард эхэлнэ  гэх албан бус тов байгаа. Лигионер тоглогчдын хувьд  Америк, Орос, Япон зэрэг улс орнуудаас ирнэ гэсэн мэдээлэл байна.   А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Officers sain bnalee, odoo tuvd togloh hun nemeed avchihval busad bairlald jigd sain bnalee. Ene jiliin soliltsoonii huvid nileen heden hun bagaa solison haragdsan. Hasiin hulguuded Sanchir MBM-ees, Urnuunbileg Chinzo 2 Avataraas orj bas neg evgui tsaraitai halzan tolgoitoi zaluug shineer avsan bol Hasiin hulguudees Uugaa, Boldoo 2 Spritiin Tanan bagt, Badrah Officert, Bolor Avatart, bas neg tuvd toglodog (neriig ni martav) zaluu Irvest orj yerunhiiduu umnuh jiliin league.d orj bsan bagaas Otgonmunkh, Tsooj 2 l uldsen blee. Hedii Sanchir, Uunuu 2g avsan ch gar niilehgui bh shig haragdaj bsan. Harin busad baguudiin huvid MBM toglooguig es tootsvol tom uurchlult haritsangui gaigui. Irvest MBM-ees Mushu, Azaa bas 1 zaluu (neriig ni sanadaggui) 3 orj bagiin bureldehuun yerunhiiduu yamarch bagtai toglohoor (gehdee tuvd jaahan asuudaltai) bolson bol TLG 13t MBM-ees Dulguuniig avch, zaluuchuud tom jijig olon temtseend orsniih beltgel saitai, hurdtai gar niilsen togloltiig uzuulj bsan. Harin Hartsagiin huvid huuchin bureldehuun heveerei Mergen haragdahgui bsan. Etsest ni Officers ungursun jil sain tamirchidtai ch gar niilehgui sain togloogui bol ene jil beltgel saitai deer ni Badrah togloltiig yerunhiid ni zalaad tun dajgui blee, ene ercheeree bol ulam iluu amjilt uzuuleh bhaa. Za yutaich Pepsi league hurdan ehleesei!!!
2011-12-21
hurdan ehleesei. mongoliin sags ch goyo shuu
2011-12-21