Бялуу, сүү, мах, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн "но" илэрлээ

img

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээлэл хийж, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хийсэн тандалт судалгааныхаа талаар танилцууллаа. Манай улсад тарагны хөрөнгө, амт, үнэр оруулагчид цардуул, желатин, какао, хиамны бэлэн жор, исгэгч, чанаржуулагч, бялууны крем ба чимэглэл цэлцэгнүүр, 7 төрлийн нөөшлөгч, 1 төрлийн исэлдэлтийн эсрэг бодис, 30 төрлийн өтгөрүүлэгч, тогтворжуулагч, 5 төрлийн хүчиллэг тохируулагч, 8 төрлийн амт сайжруулагч, 1 төрлийн чихэрлэг амт үүсгэгч, 8 төрлийн өнгө тогтворжуулагч зэрэг нийт 97 нэр төрлийн хүнсний нэмэлтийг ашигладаг байна. Гэвч энэ бүхний 80 гаруй хувь нь “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт”-д огт тусгагдаагүй бүтээгдэхүүн байдаг гэнэ.

ө

Мэргэжлийн хяналтын байгууллага тандалт судалгаандаа хүнсний 54 үйлдвэрийн 274 нэр төрлийн бүтээгдэхүүнд хэрэглэж буй 30 нэр төрлийн хүнсний нэмэлт, нийтийн хоолны 65 салбарт ашиглаж буй амтлагчууд, найрлагандаа хүнсний нэмэлт бодис агуулсан түүхий эд импортлон худалдаалж буй хоёр аж ахуйн нэгжийн 43 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хамруулсан байна.

б

Энэ судалгаагаар ОХУ, АНУ-д хүнсний үйлдвэрлэлд хэрэглэхийг хориглосон нэмэлт бүтээгдэхүүнийг манай үйлдвэрүүд ашиглаж байсан нь тогтоогджээ. Тэр дундаа  бялуу, сүү, мах, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хүний биед сөрөг нөлөөтэй E123, 127, 952 гэсэн будагч бодисуудыг  ашиглаж байжээ. Энэхүү бодисууд нь амт үнэр оруулах зориулалттай бөгөөд хүний элэгний үйл ажиллагаанд нөлөөлж, ургийн гаж хөгжил үүсгэх, амьсгалын замын эрхтэнийг цочроож багтраа өвчин үүсгэх нөхцөлийг бүрдүүлэн, хавдар үүсгэх магадлалтай юм байна. Одоогоор үйлдвэрлэгчдийн нэрийг зарлахгүй аж. Харин хүний биед сөрөг нөлөөтэй хүнсний нэмэлтийг хэрэглэж буй компаниудад шаардлага хүргүүлжээ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

standart:
standartaa shinechlemeer yum.
2014-09-12
малууд:
ундаа усны үйлдвэрүүд хүртэл мундаг үйлдвэр оруулж ирчээд балай стандартад чинь нийцүүлэх гэж чанараа бууруулж байна шд.
2014-09-03
малууд:
стандартаа шинэчлээчээ малуудаа. аль 70-аад оны тэр чигээрээ яваад байдаг. дэлхий хөгжөөд байна шд
2014-09-03
хүнс хэрэглэгч:
яагаад зардлахгүй гэж,тэд хүн алж,хордуулах эрхтэй,бид хорыг нь мөнгөөр авч байж мэдэх эрхгүй гэж үү?тэгээд бид үндэсний үйлдвэрээ яаж дэмжих вэ?
2014-09-03
бялуу үйлдвэрлэгч:
бялуу буюу тортыг хятадаас авчирсан крем,сахар орлуулагч,өндөг орлуулагч,үнэр амт оруулагч гээд дандаа химийн бодистой зүйлээр хийдэг юм байна лээ,хүмүүсээ шинэ жилээр торт нэртэй хавдар үүсгэгч хог худалдаж авуузай,
2014-09-02
ajiglagch:
neriig n zarlaach hunii muud durtaidaa bish neriig n medvel yadaj avahdaa anhaaraltai bolno biz dee
2014-09-02
uruwdultei tur zasag:
uhsenii chin *rdlaga shuud uildwerleliig ni zogjooj haah estoi yum bga biz de humuusiig horduulj bgag ni medseer bjiij
2014-09-02
иргэн:
наад шалгалт чинь үнэн зөв гэж үзэж байгаа юм бол одоо ард түмэндээ зарлах хэрэгтэй,хүний хоол хүнсэнд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тэр хүмүүс чинь мэдсээр байж хийж байгаа алан хядагч л гэсэн үг одоо сэдэв авхуулчихсан юм чинь аргаа сайн өөрчил гэсэнтэй нэгэн адил биз дээ ажил хийсэн бол үр дүн гаргаж ажиллах хэрэгтэй тэгсхийгээд орхиж болохгүй шүү??
2014-09-02
hjkдт:
хохь нь хайрцагтай суу авч уугаад бай.ешее их хордоно
2014-09-02
зочин:
тэнэгууд бид арга хэмжээ авч бна тэхдээ нэрийг нь хэлэхгуй гэдэг чинь оороо асуудлыг нуун дарагдуулах мэдээллийн унэ цэнийг бууруулж бдагийг ойлгодоггуй м бхда. тэгээд хэдэн тогрог авч аргалж байдагшдээ энэ зорчиж гаргасан нохдууд тэр нэр хунд эруул мэнд гэдгийг уланда гишгээд монго олох гэж чичирцэн бхад мэргэжлийн хяналты албан нь нэрийг нь хэлэхгуй гэж тэнэгтээд л манайхаан им л тэнэг дэ
2014-09-02
шаардаж байна:
үнэн л юм бол зарлаач. яагаад зарлахгүй гэж. хахуул авах гээд хүлээж байгаа юм байна л даа.
2014-09-02
irgen:
hahuul ugch baigaad bish avch baigaad huuliin hariutslaga ene ter yasan be.yarij chaddag heregjuuldeg n algaa. arai denduu yum.ustgal hiigeech gai bolson shunaluud.
2014-09-02
зочин:
тийм л юм бол шаардах биш устгах ёстой шүү дээ, муусайн хахуульч байцаагчид аа.
2014-09-02
bubaa:
tegeed zarlaach ee nerustain hamt es tegvees bid hor idseer baih uu hyanaltiin amiig barchihsan yum uu heden haltar tugruguur xaxaxa
2014-09-02
bubaa:
tegeed zarlaach ee nerustain hamt es tegvees bid hor idseer baih uu hyanaltiin amiig barchihsan yum uu heden haltar tugruguur xaxaxa
2014-09-02