Өргөдлөө өгөөгүй иргэд газар өмчлөлөөс хасагджээ
Нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх шийдвэрийг НИТХ-аас гаргасан. Энэ дагуу газар өмчлүүлэх ажил эхэлж, эхний таван байршилд газар өмчлөх иргэдийг цахимаар тодруулсан. Нийт 14 гаруй мянган иргэн эхний таван байршилд газар өмчлөх эрхтэй болсон. Иргэд 15 хоногийн тухайн дүүргийнхээ газрын байгууллагад өргөдлөө өгч, газар өмчлөх эрхээ баталгаажуулах ёстой. Энэ дагуу өнгөрсөн бямба гариг хүртэл иргэдийн өргөдлийг хүлээн авсан. Харин газар өмчлөх өргөдлөө өгөөгүй цөөнгүй иргэд байгаа бөгөөд тэд өмчлөлийн бүртгэлээс автоматаар хасагджээ. Одоогоор нэгдсэн тоо гараагүй байгаа ч зөвхөн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Соёондын аманд газар өмчлөх эрхтэй болсон иргэдээс 1289 нь хасагдсан байна.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ