Монголын жудочид багаараа дөрөвдүгээр байрт шалгарлаа

img

Хятадын Чиндаод өнгөрөгч баасан гарагт эхэлсэн гранпри тэмцээн өчигдөр өндөрлөж дүнгээ гаргалаа. Энэ тэмцээнээс манай тамиричид нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар багаараа 4-р байрт жагслаа. Энэ тэмцээний аварга чансааны 300 оноо авах бол мөнгөн медальт тамирчин 180, хүрэл медальтан 120 оноо халаасалж байгаа юм. Ингээд МУГТ М.Бундмаа чансаандаа 300 оноо нэмж авлаа. Харин ОУХМ Ц.Мөнхзаяа 180 оноогоор чансаагаа ахиуллаа. Мөн ОУХМ С.Ням-Очир, Э.Энхбат нар чансаагаа 120 оноогоор нэмсэн юм. IJF  буюу Олон улсын жудо бөхийн холбооны оны хамгийн сүүлийн тэмцээн болох Чиндаогийн гранприд манай улсаас 31 жудоч зодоглосон юм. Харин IJF-ээс энэ долоо хоногт жүдочдын шинэчилсэн чансааны жагсаалтыг гаргах аж. Ингэснээр 2012 оны 1-р сард  болох шинэ оны эхний тэмцээн “World Masters”-т оролцох жин тус бүрийн шилдэг 16 бөхийн нэр тодрох юм. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tenegee chingis haan judog zohion baiguulj baigaa oron geed 4 mongol tamerchin ordog yum ,.japand 4 yopon hyatad bol 4 hyatad ordog yum
2011-12-21
haha gu uneheer sn barildtsan 31 judochin bishee 20judochin
2011-12-19
Chingis Haan Judo temtseend bugdeeree alt avaad gadnii jijighen temtseend 95% n medalgui yavaad baihaar Chingis Haan temtseeniihee ner hundiig manai sportiin udirdlaguud saihan unagaj baina daa.
2011-12-19