Т.Батчимэгийн “мад”
Арабын Нэгдсэн Эмират улсын Шаржах хотноо дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын гран при тэмцээн үргэлжилж байна. Манай шатарчин Т.Батчимэг амжилттай өрсөлдөж, тэмцээний найман өргийн дараах байдлаар гуравдугаарт жагсаж байна.
р
Тэрбээр найм дахь өрөгт Румыны Алиан Л/Амитай тоглож хожжээ. Мөн долоо дахь өрөгт БНХАУ-ын шатарчин Зао Шүетэй тоглож тэнцсэн байна. Ингэснээр манай тамирчин гурван хожил, таван тэнцээтэй, нэг ч хожигдолгүйгээр тэмцээнийг үргэлжлүүлж байгаа юм. Дэлхийн шилдэг шатарчдын гран при тэмцээн өндөрлөхөд гурван өрөг үлдээд байна.
х
Т.Батчимэг өнөөдөр буюу тэмцээний ес дэх өрөгт 12 шатарчнаас зургаадугаарт эрэмбэлэгдэж, тэмцээний оноогоороо аравт бичигдэж буй Узбекистаны Нафиса Муминоватай тоглоно.
р
Амжилт хүсье.
р
Б.Бэхи



СЭТГЭГДЭЛ БИЧИХ