
“Бөртэ чоно-2011” спортын оны шилдгүүдийг тодруулдаг ёслолын арга хэмжээ эхлэхэд 2 цаг үлдлээ. Оны шилдгүүдийг спортын сэтгүүлчдийн санал асуулгаар тодруулдаг уламжлалтай. Өнгөрсөн жил энэ санал асуулгад спортын 54 сэтгүүлч оролцож байлаа. Харин “Бөртэ чоно-2010”-ын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар 2010 оны чөлөөт бөхийн ДАШТ-ий алтан медальт, МУГТ С.Батцэцэг тодорч байлаа. Тэгвэл энэ жилийн 3шилдгийн шилдэг”-ээр хэн тодрох бол? Монголын жудо бөхийн шигшээ багийн тамирчид Хятадад гранпри тэмцээнд зодоглоод өнөөдөр эх орныхоо зүг хүлгийн жолоо залж байгаа гэнэ. Харин боксын шигшээ багийн тамирчид Казахстанд хамтарсан бэлтгэл хийгээд одоогоор эзгүй байгаа. МҮОХ-ноос 1995 оноос спортын оны шилдгүүдийг тодруулах арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. 2002 оноос энэ арга хэмжээ “Бөртэ Чоно” нэрийн доор явагдах болсон. 2002 онд шилдгийн шилдэг тамирчнаар МУГТ О.Пүрэвбаатар шалгарч “Бөртэ Чоно” шагналыг хүртэж байсан юм. Энэ нэр хүндтэй ёслолын арга хэмжээг МҮОХ, Английн Лондонгийн олимпийг угтан олимпийн уур амьсгалтай шинэ өнгө төрхтэйгээр зохион байгуулахаараа онцлогтой. Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ Чоно 2011” ёслолын ажиллагаа өнөөдөр 19 цагаас “iLoft function house”-д болно.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ