Түүхийн жимээр аялна
“Түүхийн жимээр” олон улсын экспедицийг зохион байгуулахаар болжээ. Энэ тухай мэдээллийг өнөөдөр Ойрад түмэн” ТББ-ын гүйцэтгэх захирал, найруулагч Д.Мягмарсүрэн, тэргүүн Ж.Батсүх, Увс аймгийн “Ойрад” театрын жүжигчин Ц.Лхагва, Үндэсний цахим өв Академийн тэргүүн, профессор Ж.Төмөрхуяг нар сэтгүүлчдэд өглөө.
х
Энэхүү үйл ажиллагааг “Ойрад түмэн” ТББ-аас санаачилсан ба судалгааны аялал энэ сарын 15-ны өдөр Чингис хааны нэрэмжит төв талбайгаас хөдөлж, Улаанбаатар хотоос ОХУ-ын Халимагийн Бүгд Найрамдах Улсын Элстэй хот-Улаанбаатар маршрутаар нэг сарын турш үргэлжлэх юм байна. Энэ экспедиц нь 1604 оноос Оросын Ижил мөрөн хүртэл, их нүүдлийг эхлүүлсэн баруун монголчуудын түүхийн жимээр аялж, судалгаа, баримтат кино хийх, аян замын тэмдэглэл цуврал нэвтрүүлэг, ном гаргаж тэдний түүхийг олон нийтэд сурталчилах зорилготой аж. Мөн монгол орноо, монгол үндэстнүүдийн ахуй, амьдрал, ёс заншил, өв соёлыг дэлхий нийтэд сурталчилан таниулахыг чиглэл болгож буй гэдгээ зохион байгуулагчид онцолж байв.
х
Судалгааны аялалын багийн бүрэлдэхүүнд манай улсын эрдэмтэн, судлаачдаас гадна ОХУ, БНХАУ судлаач эрдэмтэд оролцож, түүхийн жимээр аялах гэнэ. Энэхүү аялалыг ССАЖЯ, Халимаг улсын аялал жуулчлал спортын яам, Казахстаны үндэсний их сургууль зэрэг түүхийн судалгааны байгууллагууд нэгдэн ажиллаж буй юм байна.
о
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ