ОХУ, Монгол Улсын иргэд харилцан визгүй зорчино
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад ажлын айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг угтан авсны дараагаар хоёр орны төрийн тэргүүн нар хэлэлцээр хийсэн юм. Хэлэлцээрийн дараагаар баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Хоёр тал энэ удаад нийт 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа.
6
Энэ арга хэмжээний эхэнд ОХУ, Монгол улсын иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээрт Гадаад харилцааны сайд Болд, ОХУ-ын гадаад хэргийн сайд С.Лавров нар гарын үсэг зурлаа. Баримт бичиг гарын үсэг зурах ёслолын дараагаар хоёр орны төрийн тэргүүн нар хэвлэл мэдээллийнхэнд хандан мэдээлэл хийв. Дэлгэрэнгүй удахгүй хүргэнэ.
6
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ