ТОП-20 индекс өслөө

img

Монголын хөрөнгийн бирж дээр өнөөдөр 37 ХК-ийн 362.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 369.5 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 23 ХК-ийн 366.5 мянган ширхэг хувьцааг 266.6 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 14 ХК-ийн 2.9 мянган ширхэг хувьцааг 95.6 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 270 хэлцэл хийгдсэн байна. Нийт 37 үнэт цаас арилжигдсанаас 15 үнэт цаасны ханш өсч, 16 үнэт цаасны ханш буурч, 6 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 19028.51 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 513.48 нэгжээр буюу 2.77 хувиар өсчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 1 их наяд 910.4 тэрбум төгрөг болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

We dfeinitely need more smart people like you around.
2011-12-30