Үндэсний спортын их наадам болно
Монголын Үндэсний спортын V их наадам энэ сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна.
а
Энэхүү наадамд газар газраас цугларсан бөхчүүд, сур, шагай харваачид, уурагч, бугуйлчид үндэсний бөхийн барилдаан, үндэсний сур харваа, буриад сурын харваа, урианхай сурын харваа, уламжлалт харваа, морин уургач, бугуйлч, эмнэг сургагч, ширээний шагай, шагайн харваа гэсэн төрлүүдээр өрсөлдөн наадаж аваргуудаа тодруулдаг уламжлалтай.
а
Манай улс энэхүү өв соёлуудаа нэгтгэн “Монгол наадам” хэмээх цогцолбор соёлыг “Дэлхийн соёлын биет бус зүйлийн өв сан”-д бүртгүүлсэн. Дэлхийд анх удаа хамгийн олон буюу 6002 бөх үндэсний бөхийн барилдаанд зодоглож, 10000 гаруй морьтон сүрийг үзүүлэн жагсаж, морьтон ард түмэн гэдгээ гайхуулсан. Мөн 3000 гаруй хурдан хүлгийг уралдуулж “Геннисийн ном”-нд бичүүлж байсан билээ.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ