Хархорумд “Өнгөрсөн ба өнөө үе” хурал болно
Дэлхийн өв- Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын 10 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Уг ойн хүрээнд “Өнгөрсөн ба өнөө үе” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 6-7-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулах юм байна. Хуралдаанд манай улсын эрдэмтэн судлаачид болон ХБНГУ, Япон улсын Элчин Сайдын Яамны төлөөлөл оролцож, судалгаа шинжилгээний бүтээлүүдээрээ илтгэл хэлэлцүүлэх аж.
а
Дэлхийн өв- Орхоны хөндий нь түүхийн арвин баялаг дурсгалтай төдийгүй байгалийн өвөрмөц сайхан тогтоц, нүүдлийн соёл иргэншлийн цөм, архелоги антропологийн дурсгал ихтэй өлгий нутаг юм. Энэ нутгаас бунхант булш, түүний ханын зургууд олддог бөгөөд эдгээрт хийсэн судалгаа, Хөшөө Цайдамын дурсгал болоод Хархорум хотын түүхийн дурсгалын асуудлаар хэлэлцүүлэг мөн өрнөх юм байна.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ