Хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барина

img

БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр Боловсролын тухай болон дээд боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг маргааш УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барих юм байна. Арга хэмжээ 09:30 цагаас Төрийн ордонд болно. Хуулийн төсөлд Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сум, дүүргийн Засаг дарга томилж байгааг өөрчилж, аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газартай зөвшилцөн аймаг, нийслэлийн Засаг дарга томилж байх зэрэг олон өөрчлөлт орохоор тусгажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ