Жей Зи эхнэртээ алмаазан бөгж бэлэглэв
2014-09-04

Дуучин Бейонси 1981 оны есдүгээр сарын энэ өдөр мэндэлжээ. Бейонсигийн төрсөн өдөрт зориулж нөхөр Жей Зи нь Лас Вегас хотод байрлах “Beverly Hills” зочид буудлын хоёр давхарыг түрээсэлж авсан тухай “hollywoodlife.com” мэдээллээ. Тэрбээр эхнэртээ зориулж өнгөрсөн амралтын өдөр Нью Йорк хотын “Diamond” хэмээх үнэт эдлэлийн дэлгүүрээс 6.5 каратын алмаазан бөгж худалдан авсан байна.

5

Тэднийг өнгөрсөн сарын эхээр салцгаасан хэмээн мэдэгдэж байсан саяхан зохион байгууллагдсан “MTV” шагнал гардуулах ёслолын үеэр цуурхал хэмээн мэдэгдсэн юм. Хосууд өнгөрсөн жилээс эхэлж “On the run” хэмээх аялан тоглолтоо дэлхийн 17 улсын 60 гаруй хотод хийсэн билээ. “People” сэтгүүл тэднийг аялан тоглолтоосоо нийт 200 сая ам.доллар олсон хэмээн мэдээлсэн юм. Бейонси хэсэг хугацаанд урлагийн карьераа өндөрлүүлж, амралт авахаа мэдэгджээ. Гэрчүүдийн мэдээлсэнээр дуучин бүсгүйг жирэмсэн хэмээсэн байна. Тэрбээр сүүлийн үед өндөр өсгийтөөс татгалзаж эхэлсэн гэнэ.

5

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин