“Монгол хүнээ хайрлая” лекц уншлаа

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалгыг хэрэгжүүлэх аяны хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар Сонгинохайрхан дүүрэгт соён гэгээрүүлэх лекц уншиж, иргэдийн саналыг сонслоо. Уулзалт дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй үг хэлэхдээ “Энэхүү аяны хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар бүх хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалга хүргүүлээд байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр архийг сурталчлахгүй байхыг бид уриалсан юм. Мөн бүх яамдын сайд нарт, нийслэлийн Засаг дарга, ИХ-ын даргад  Ерөнхийлөгчийн Тамгын газраас зөвлөмж хүргүүлээд байгаа. Шинэ жилийн баяр ёслол болж байгаатай холбогдуулан төрийн байгууллагууд татвар төлөгчдийн мөнгөөр архи согтууруулах ундааг худалдан авдгийг таслан зогсоох, төрийн өндөр албан тушаалтан, дүүргийн дарга нар архитай арга хэмжээнд оролцохгүй байх, оны тэргүүнүүдийг шалгаруулахдаа архи үйлдвэрлэдэг, борлуулдаг байгууллагуудыг шалгаруулахгүй байхыг уриалан зөвлөмж гаргасныг дүүргийн удирдлагууд анхааралдаа аван ажиллах хэрэгтэй” гэдгийг онцлон дурьдав. Дараа нь Архи тамхины шалтгаант эмгэг судлалын төвийн тэргүүн Ж.Цогтсугар “Монгол хүнээ хайрлая” лекц уншлаа. Тус уулзалт, лекцэд Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын ажилтан албан хаагчид, хороодын Засаг дарга нар оролцов.Ийнхүү “Архигүй Монголын төлөө хамтдаа” аян Монгол орон даяар өрнөж, нийтдээ 10 аймаг, 9 дүүрэгт соён гэгээрүүлэх лекц уулзалтууд боллоо.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

лав 50 хувь нь ядуурч олон тэрбумтан гишүүдээс төрсөн биш үү эрх баригч намын ухаантан уудаа
2011-12-20
Sertsgee xox tolbot chonon zurxet sogoon setgelt tenger yazguurt mongalchuudaa uneniii toloo temctegtun monx tengeriin tsag xediinee xodolgoonnd orjee Bid ouynaa gegeeruulex bolomj 2011-12-24 nd DARXAN xotod CHINGES XAANII DELXIIN AKEDIEMAAS zoxiox ayzguuraa oloj neex taxilgannd oroltsox iig xicheebees bayartai medeeg sonorduulya!!!!!!!!!!!!!!!!LENKO7788@yahoo.com
2011-12-20