Дидье Дрогба: Аваргаа хамгаалах тухай биш хоёр дараалан хожих тухай л бодох цаг иржээ

img

Лондоны “Челси”-д нүүрлээд буй хямралын нэг гогцоо нь довтлогч Дидье Дрогба билээ. Туслах дасгалжуулагч Уилкинсоныг гэнэт хөөж, хэд хэдэн тоглогч нь бэртсэний дараа “Челси”-г танихын аргагүй болж, тэргүүн байраа хэдхэн тойрогт алдсан. Энэ талаар болон ирээдүйн талаар Дрогба ийн ярьсан байна “Юун түрүүнд аваргын цомоо хадгална гэж бодохоо болих хэрэгтэй. Тэрний оронд хоёр тоглолт дараалан хожих талаар бодсон нь дээр. Хичнээн өндөр зорилго тавилаа ч бидний хүрч чадах зүйл хаана байгааг сүүлийн сар хагасын тоглолтууд харууллаа. Гэмтсэн тоглогчид бараг бүгдээрээ эдгэрсэн ч тоглолт маань эргэн ирэхгүй байна. Эхлээд 2-3 тоглолт дараалан хожчихоод дараа нь аваргын цомын тухай ярьсан нь зөв” гэж тэр хэлжээ. Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ