”Ливерпуль”-ийн ерөнхийлөгч Том Вернер: Бид дэлхийн хэмжээний одыг авах чадалтай

img

NESV компани Английн “Ливерпуль” клубыг худалдан авсаныхаа дараа өвлийн цонхоор шинэ тоглогч заавал авна гэж амласан. Гэвч цонх хаагдахад арав хоног үлдээд байгаа ч “улаанууд” нэг ч наймаа хийсэнгүй. Суарес, Даунинг нарыг авах тухай яриа сүүлийн хоногуудад гарсан ч ажил хэрэг болоогүй л байгаа билээ. Тиймээс зарим мэргэжилтнүүд “Ливерпуль”-ийн шинэ эзэд өвлийн цонхоор мөнгө гаргахаас “голоо цохьсон” гэж бичихэд хүрсэн юм. Үүнд “улаанууд”-ын ерөнхийлөгч албан ёсны хариулт өгч ийн ярьжээ “Бид дэлхийн хэмжээний оддыг авах чадалтай. “Бостон Ред Сокс”-ыг хар л даа. Тэнд тоглогчдод хамгийн өндөр цалин төлдөг. Энэ баг манай багийн эзнийх гэдгийг мартах хэрэггүй. Тэгэхээр энд ч адил. Бид шинэ, сайн хөлбөмбөгч авна. Ирээдүйд олон жил ашиг тусаа өгөх залуу тоглогчийг илүүтэй хайж байна. Бид өндөр цалин төлдөг. Тиймээс ийм өндөр цалин төлөх чадвартай баг лигтээ 12-т бичигдэж байж болохгүй. Бид хэд хэдэн тоглогч авахаар төлөвлөсөн. Гэхдээ одоогоор зарлахад эрт байна” гэжээ. Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ