А.Басхүү "Алдарын танхим"-д заларлаа

img

Манай улсын нэрт дасгалжуулагч, шүүгч Адуучийн Басхүү өчигдөр Дэлхийн бөхийн холбооны “Алдарын танхим”-д албан ёсоор өргөмжлөгдөж, нэрээ мөнхөллөө. Түүнийг “Алдарын танхим”-д өргөмжлөх шийдвэрийг Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо (FILA)-ны өнгөрөгч зургаадугаар сарын 14-ний хурлаар шийдвэрлэж, тус албан ёсны ёслолд оролцох бүх зардлыг хариуцахаа мэдэгдсэн тухай бид мэдээлж байсан билээ.

б

Энэхүү “Алдрын танхим”-д одоогоор дэлхийн шилдэг шүүгчдээс найман хүнийг өргөмжилсөн байдаг аж. Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч, XX зууны шилдэг шүүгч А.Басхүү ес дэх нь буюу Монгол Улсаас өргөмжлөгдөж буй анхны хүн болж байгаа юм байгаа юм.

ө

А.Басхүү нь 1976 онд улсын шүүгч, 1978 онд олон улсын хоёрдугаар зэргийн шүүгчийн зэргийг шууд авч 1981 онд олон улсын нэгдүгээр зэрэг, 1983 онд олон улсын шилэгдмэл шүүгч болж байжээ. 2009 онд олимпийн зэрэглэлийн шүүгч болсноос хойш 50 шахам жил энэ спортын төлөө дасгалжуулагч, шүүгчээр ажиллаж хүчин зүтгэл, сэтгэл оюун, хөдөлмөрөө зориулжээ. Тэрбээр зуны олимпийн их наадамд зургаа, ДАШТ-нд 30, “Дэлхийн цом”-ын тэмцээнд дөрөв, Европын болон Ази тивийн аварга аварга шалгаруулах тэмцээн, Азийн наадамд 45 удаа шүүгчээр оролцсон монголын цорын ганц шүүгч төдийгүй, дэлхийн тоотой шилдэг шүүгчдийн нэг билээ. Мөн 1991 оноос Азийн бөхийн нэгдсэн хорооны шүүгчийн комиссын гишүүнээр, 2006-2008 онуудад Олон улсын бөхийн холбооны Шүүгчийн зөвлөлийн зааварлагч шүүгчээр ажиллаж байсан юм.

а

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
bayar hurgeye!
2014-09-08
хангай :
басхүү ямар аальгүй төрхтэй байна вэ? цаад гадаад хүмүүс нь энгийн төлөв л байна ш дээ.
2014-09-08
б.бэхи:
сайн байна шүү үүүүүүүүүүүүүүүүүүүүүү
2014-09-08
зочин:
маш сайхан байна монголынхоо нэрийг дэлхийд гаргаж байгаа танд амжилт хусьее
2014-09-08
zochin:
mongolyn chuluut bukhiin tuluu ikh zuil khiisen dee , saikhan kharagdaji baina
2014-09-08
лхагва:
сайхан байна баяр хүргэе
2014-09-08