ДАШТ эхэллээ
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Узбек улсын нийслэл Ташкент хотын “Гимнастикийн ордон”-д эхэлж байна. Эрэгтэй 44 дэх, эмэгтэй 25 дахь удаагийн тэмцээнд дэлхийн 100 орчим орны 800 гаруй бөх зодоглож, хурд хүч, авхаалж самбаагаа сориход бэлэн болжээ.
х
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57 кг, 70 кг, 86 кг, 125 кг-ын жингүүдийн барилдаан болж, дэлхийн аваргууд тодорно. Манай бөхчүүдээс ОУХМ Э.Бэхбаяр 57 кг-ын жинд дэвжээнд гарч, тэмцээний салхийг хагална. Тэрбээр нэгдүгээр тойрогт АНУ-ын бөх Энтони Рамостой таарчээ. 70 кг-ын жинд хүч үзэх ОУХМ Б.Анхбаяр нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Тажикийн бөх Зелимхан Юсуповтай учраа таарчээ. Түүний жинд 29 бөх хүчээ сорих нь ээ.
а
Харин ОУХМ О.Үйтүмэн 86 кг-ын жинд барилдана. Түүний жинд 38 бөх хүч үзэхээс тэрбээр нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Грекийн бөх Тимофей Ксенидистэй барилдах юм байна. 125 кг-ын жинд 26 бөх барилдаж байгаагаас ОУХМ Ж.Чулуунбат нэгдүгээр тойрогт Вэнэсуэлийн бөх Луис Вивьенастай барилдах оноолт таарчээ.
а
Өнгөрсөн жил Унгар улсын нийслэл Будапешт хотод болсон ДАШТ-нд Гавьяат тамирчин Г.Мандахнаран 65 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, эрэгтэй баг 19 оноогоор наймдугаар байр эзэлж, Дэлхийн цомын төлөө эрэгтэй багуудын тэмцээнд оролцох эрх авч байсан билээ.
ъ
Тамирчиддаа амжилт хүсье. Амжилтын зам нь алтан байх болтугай.
р
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ