Буудлагынхан удахгүй онч мэргэнээ сорино
2010 онд Германы Мюнхен хотноо болсон буудлага спортын ДАШТ-ий залуучуудын ангилалд ДА болсон ОУХМ Ц.Хонгорзулын багш дасгалжуулагч Л.Ундралбатын багшийн алдрыг хүндэтгэн холбооноос нь автомашинаар шагналаа. Тэрээр 2010 онд Азийн С зэрэглэлийн дасгалжуулагч цолыг мөн хүртжээ. Буудлага спорт бол хэрэглэл ихтэй, өндөр өртөгтэй спорт юм. Учир нь тамирчдын буу, тэр дундаа сумны зардал өртөг өндөртэй байдаг. Харин энэ үеэр МБСХ-ны ерөнхийлөгч Мөнх-Очир хувийн зүгээс буудлага спортын үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэлд зориулан сумны зардалд 20 сая төгрөгийг гардуулан өгөв.
2008 онд олимпийн аварга, 2010 онд залуучуудын анхны аваргаа өлгийдөн авсан буудлага спортынхон энэ онд дэлхийн цомын тэмцээн болон ирэх олимпийн эрхээ авах тэмцээнд онч мэргэнээ сорино. Тэдний эхний тэмцээн 1-р сарын 26-наас 2-р сарын 02-ны өдрүүдэд Германы Мюнхен хотноо болох дэлхийн цомын тэмцээн юм. Энэ өрсөлдөөнд манай тамирчид 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцоно.
А.Алтанчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ