"Давхар цохилт"-ыг олны танил 40 гаруй хүн гүйцэтгэжээ
"Prime Pictures" болон "Амжилтаа Ахиулъя" хамтран "Давхар цохилт" нэртэй уран сайхны кино бүтээжээ. "Би бол тэр, тэр бол би" гэсэн далд санааг илэрхийлэл болгосон уг кино энэ сарын 19 буюу ирэх баасан гаригт нээлтээ хийх юм. "Давхар цохилт" кинонд зөвхөн мэргэжлийн жүжигчид тоглоогүй гэдгийг та бүхэн трейлерээс харж болно. Хошин урлаг, драм, кино урлагийн жүжигчдээс гадна дуучин, загвар өмсөгчид, топ модель зэргээр олны танил 40 гаруй хүн энэхүү кинонд "давхар цохилт"-ыг гүйцэтгэжээ.
ж
Киноны гол дүрүүдэд МУГЖ Г.Мягмарнаран, хошин урлагийн "Х түц" продакшны жүжигчин Л.Баттулга, УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд, Мөрөөдлийн театрын жүжигчин Д.Баттөмөр, Б.Навчаа нарын үе үеийн жүжигчид тогложээ. Мөн Камертон хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, МУГТ боксчин Н.Төгсцогт, Топ модель Э.Одгэрэл нар ямар "жүжигчин" болсныг энэ киноноос харж болно.
ө
"Давхар цохилт" киноны дууг Киви хамтлагийн Ц.Намуунаа, "Гурван охин"-ы Г.Анхмаа, “Sweetymotion” хамтлагийн Э.Ганболор нар хамтран дуулж, гурван өөр өнгө аяс, дуу хоолойг нэгтгэжээ.
а
5 В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ