Цэвэрлэх байгууламжийн шилдэг технологи Монголд нэвтэрнэ
Техник технологийн шинэчлэл хийсэн ч жил өнгөрөх тусам нийслэлийн бохир усыг цэвэрлэх ажлын голыг үүрдэг 1964 онд байгуулагдсан төв цэвэрлэх байгууламж ачааллаа даахгүй, үйл ажиллагаа нь догдолдоход ойрхон байгаа. Учир нь өнөөдрийн байдлаар тус цэвэрлэх байгууламжид өдөрт 165-170 мянган м3 бохир ус ирж байгаа бөгөөд арьс шир, ноос ноолуурын боловсруулах үйлдвэрүүдээс ирж байгаа техникийн бохирдолтой ус цэвэрлэх байгууламжийн ачаалллыг эрс нэмэгдүүлж байгаа юм байна. Иймээс шинэ цэвэрлэх байгууламж барих зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.
s
Цэвэрлэх байгууламж гэхээр хүмүүст төрдөг хамгийн анхны сэтгэгдэл бол эвгүй үнэр, бохирдсон орчин буудаг. Тэгвэл инженерийн байгууламжаараа дэлхийл шагшигддаг Герман улсын технологиор баригдах цэвэрлэх байгууламж 2015 онд Улаанбаатар хотод ашиглалтанд орох аж. Энэ бол нийслэлийн баруун урд хэсгийг хамрах Яармаг, Нисэхийн орон сууцны шинэ хорооллын 160 мянган айл өрхийг хангах шинэ цэвэрлэх байгууламж юм.
s
Тус цэвэрлэх байгууламжийн ажил өнгөрсөн долоо хоногт эхэлжээ. Байршлын хувьд олны хэлж заншсанаар Морингийн даваа буюу Хан-Уул дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт 500000 м2 талбайд баригдана. Өдөрт 20000м3 ус цэвэрлэх хүчин чадалтай энэхүү байгууламж нь нийт 7 хэсэг байгууламжаас бүрдэх бөгөөд энэ нь 7 давхар шүүлтүүрээр цэвэрлэгдэх юм. Шүүгдэж гарсан усыг техникийн хэрэгцээнд ашиглаж боломжтой. Мөн боловсруулалтын явцад гаргах хийгээр тус байгууламжийн дулаан цахилгаанаар хангахаар тооцоолжээ. Харин лаг шаврыг преслэж бордоо хэлбэрээр ашиглах боломж байгааг дурдаж байна.
s
Тус цэвэрлэх байгууламжийг Барилга хот байгуулалтын яамны “Дэд бүтэц” төслийн нэгж хариуцан гүйцэтгэгчээр БНТУ-ын Эйч Эн Си компани ажиллаж байна. Зураг төслийг Сивил инженеринг ХХК хийжээ. Нийт төсөвт өртөг 33 тэрбум төгрөгт багтаж байгаа ажээ.
s
Буянт-Ухаа хорооллын 20000м3 бохир ус цэвэрлэх байгууламжын дулааны тоног төхөөрөмжийн суурилагдсан хүчин чадал 2,4 Гкал/цаг ачаалалтай. Цэвэрлэх байгууламжийн цахилгааны тонон төхөөрөмжийн суурилагдсан чадал нь суурилагдсан хэрэглээ 937,51кВт, гадна гэрэлтүүлэг ыолон бусад хэрэглээ 55кВт байна. Цэвэр усны хэрэглээ хоногт Q=10.0 метр куб байхаар тооцсон байна. Бүрэн автомат ажиллагаатай ба бохир усыг химийн арга, хэт ягаан туяа ашиглан халдваргүйжүүлэн 98 хувь цэвэрлэх юм.
s
Шинэ суурьшлын бүсийн бохир усны найрлагад ахуйн бохир ус давамгайлдаг тул цэвэрлэгээний дэвшилтэт аргыг сонгож, тус бүр нь 10 000 м3 бохир ус цэвэрлэх хоёр модулиар төлөвлөжээ. Бохир усыг идэвхижүүлсэн лагийн технологийг ашиглан цэвэрлэх тус байгууламжийн технологийн онцлог нь аэротенктэй цэвэрлэх байгууламжид биологийн цэвэрлэгээний үйл ажиллагааг эрчимжүүлэх, цэвэрлэгээний үр дүнг нэмэгдүүлэхийн тулд агаартай, агааргүй үечилсэн горимыг хэрэглэх юм байна. Энэ нь эрчим хүчний хэмнэлттэйгээр нитритжүүлэх-денитритжүүлэх аргаар азотын нэгдлийг бүрэн цэвэрлэж, цэвэрлэгээний төгсгөлийн шатанд нэмэлт шүүлтүүрийн цэвэрлэгээ хийж, цэвэршүүлсэн усыг эргүүлэн техникийн хэрэгцээнд ашиглах боломжтой байх гэнэ.
s
Буянт-Ухаа орон сууцны хорооллын 20000 м3 бохир ус цэвэрлэх байгууламжийн зураг төсөл, барилга угсралтын ажил хэрэгжснээр шинэ орон сууцны оршин суугчдыг бохир ус цэвэрлэх үйлчилгээгээр 100% хангах, лагийг боловсруулах, хаях системийг нэвтрүүлэх, оршин суугчдын амьдралын түвшин сайжрах, Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр Туул голын усны чанарыг хамгаалах, бохир усыг зохих түвшинд хүртэл цэвэрлэж хаяснаар усны бохирдол багасч оршин суугчдын эрүүл мэндийн байдал сайжрах гээд олон талын ач холбогдолтой юм байна.
s
Төслийн багийханы санал болгосноор барилга угсралтын ажилд тус хорооны ажилгүй иргэдийг цалинжуулан ажиллуулахаар болжээ.
s
СЭТГЭГДЭЛ БИЧИХ