“Энх тайвны гүйлт”-д оролцогчид өнөөдөр Улаанбаатарт буудаллана

img

Дэлхий дахинд энх тайван оршиж,  улам бат бөх бүрэлдэн бий болох ёстой гэсэн Шри Чинмойн үзэл санааг дэмжигчид сайн санаагаар нэгдэн “Энх тайвны гүйлт”-ийг зохион байгуулж ирсэн билээ. Энх тайвны гүйлт нь дэлхийн гүрнүүдийн эв  найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх зорилготой, олон улсын буухиа гүйлт юм.

s

Гүйгчид энх тайвны бэлэг тэмдэг болсон галт бамбарыг барьж гүйн гараас гарт дамжуулан, дэлхийн 140 гаруй орноор аялуулсан. Энэхүү гүйлт нь ямар нэгэн ашгийн болон улс төрийн зорилго агуулаагүй арга хэмжээ бөгөөд үүнд энгийн ард иргэдээс эхлээд дэлхийн нэртэй удирдагчид хүртэл нэгдэн оролцож, найрамдал нөхөрлөл, эв нэгдлийн төлөө хүсэл мөрөөдлөө илэрхийлэх боломжтой юм.

a

“Энх тайвны гүйлт” жил бүр дэлхийн 100 гаруй орны мянга мянган сургуулиар зочилдог ыөгөөд  энэ үеэр сурагчид гүйгчдийг угтан авч, бамбарыг барин, илүү эв эе, найрамдал нөхөрлөл бүхий орчинг бий болгох хүсэл, эрмэлзлээ илэрхийлдэг ажээ.

sa

2014 оны Ази Номхон далайн бүсийн Энх Тайвны гүйлтэнд азийн томоохон 13 орон нэгдэн орсон бөгөөд Монгол улс энэхүү бүсийн гүйлтэнд  3 дахь удаагаа нэгдэн орж байгаа аж. Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх Энх тайвны гүйлт энэ сарын 5-ны өдөр ОХУ-аас Алтанбулаг  боомтоор орж ирсэн бөгөөд өнөөдөр Улаанбаатар хотод буудаллана.  Тодруулбал, Энх тайвны гүйлтэд оролцогчид  17 цагт Тусгаар тогтнолын талбайд хүрэлцэн ирэх бөгөөд энэ сарын 15ны өдөр Замын Үүдийн боомтоор БНХАУ-ын оролцогчдод галт бамбарыг шилжүүлэн өгөх юм.

sa

Сонирхуулахад, хамгийн анх 1987 оны дөрөвдүгээр сарын 27-нд Энх тайвны гүйлтийн нээлтийн ажиллагаа Америкийн Нэгдсэн Улс орон даяар телевизийн мэдээгээр, дэлхий дахинд "Өнөөдрийн шоу" нэвтрүүлгээр цацагдсан аж. Энэ үеэр Нью-Йорк хотын төв, Олон улсын худалдааны төвийн дэргэд Кларенс Клемонс, Карли Саймон, Нарада Михиал Волден нарын алдар нэртнүүд гүйлтийг үндэслэгч Шри Чинмойн Энхийн Гүйлтийн үйл ажиллагаанд нэгдсэн бөгөөд баяр хөөр болсон олон зуун хуран цугларагсад энх тайвны төлөө анхны алхмаа хийж байжээ.

s

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.peacerun.org цахим хуудаснаас сонирхож  болох ба дараахь видеоноос энэхүү гүйлт өнгөрсөн он жилүүдэд хэрхэн хөгжиж ирснийг үзээрэй.

ds

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

aagii:
sain bna mongolchuudaa amjilt ok
2014-09-08