Э.Бэхбаяр шагналт V байрт шалгарлаа

img

Бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийн эхний өдрийн барилдаан Узбек улсын Ташкент хотын “Гимнастикийн ордон”-ы дэвжээнээ өчигдөр болж өндөрлөлөө. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57 кг, 70 кг, 86 кг, 125 кг-ын жингийн барилдаан болж, манай дөрвөн бөх барилдлаа. 57 кг-ын жинд хүч үзсэн Э.Бэхбаяр мөнгө, хүрэл медалийн төлөөх барилдаан хийж, шагналт тавдугаар байрт шалгарсан амжилтыг үзүүлэв. Мөн 125 кг-ын жинд барилдсан ОУХМ Ж.Чулуунбат долоодугаар байрт шалгарч багтаа шагналын оноо авчирлаа.

х

Харин 70 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Анхбаяр Тажикийн бөх З.Есуповтой барилдаж ялагдал хүлээсэн бол 86 кг-ын жинд О.Үйтүмэн хоёрдугаар тойрогтоо Грекийн бөх Тимофей Ксенидистэй таарч 4:11 онооны харьцаагаар ялагджээ.

р

Тэмцээний эхний өдрийн барилдааны дүнг хүргэж байна.

х

Эрэгтэй чөлөөт бөх

57 кг

1. Кьонг Ил Янг /БНАСАУ/

2. Владимир Хинчегашвили /Гүрж /

3. Владислав Андреев /Беларусь/

3. Хасан Рахими /Иран /

5. Эрдэнэбатын Бэхбаяр /Монгол/

70 кг

1. Хетаг Цаболов /ОХУ/

2. Якуп Гор /Турк/

3. Бекзод Абдурахманов /Узбек/

3. Али Шабанов /Беларусь /

26. Батчулууны Анхбаяр  /“Харгант-Цамхаг” клуб/

86 кг

1.Абдулрашид Садуллаев /ОХУ/

2. Рейнерис Перес Салас /Куба/

3. Селим Яшар /Турк/

3. Мохаммадхоссейн Аскари .Мохаммадиан /Иран/

26. Оргодолын Үйтүмэн /“Аврагч” спорт хороо/

125 кг

1. Таха Акгуль /Турк/

2. Комейл Гашеми /Иран/

3. Хажимурат Гацалов /ОХУ/

3. Тэрвэл Длагнев /АНУ/

7. Жаргалсайханы Чулуунбат /”Сүлд” спорт хороо/

х

Өнөөдөр эрэгтэй чөлөөт бөхийн 61 кг-ын жинд ОУХМ Э.Ням-Очир нэгдүгээр тойрогт Словакийн бөх Микола Болотняктай барилдах оноолт таарсан бол 65 кг-ын жинд МУГТ Г.Мандахнаран эхний тойрогт Украйны бөх Титал Жафарянтай хүч үзэх нь ээ.

Мөн 74 кг-ын жинд ОУХМ П.Өнөрбат нэгдүгээр тойрогт Казакстаны бөх Галымзан Иссербаевтай учраа таарсан байна. Тэмцээний 97 кг-ын жингийн ангилалд ОУХМ Д.Хүдэрбулга эхний тойрогт Узбекийн бөх Омар Омаровтой барилдахаар болжээ.

Тамирчиддаа амжилт хүсье.

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

б.бэхи:
монголчууд ялна шүү үүүүүүүүүүүүүүүүүүүүүүү
2014-09-09