Сэлгээний сураг

img

Ер нь бол улс төрийн хүрээн дэх “үзэгдэл” ширүүсч эрх баригч болон сөрөг намууд өргөө бэлджээ. Энэ удаа Ерөнхий сайд мэдрэмжтэй түрүүлж хөдлөх шиг боллоо.  Урьдынх шиг буулт ирсэн хойно нь залруулж бултах зай гаргах гэж займчаад байсангүй. Энэ удаа зайтай хүчтэй байгаа дээрээ хөдөлж эхлэв. Үүний илрэл нь Ерөнхий сайдын өчигдөр ард түмэндээ хандаж “үг” хэлсэн явдал.

.

Улс орны нийгэм эдийн засгийн амьдралын тухайд Ерөнхий сайд 100 хоногт юу амжуулж чадаагүй нь чухал биш харин шинэчлэлийн Засгийн газар 2 жилийн дотор 20 жилд хийгээгүй ажлыг улс орон даяар эхлүүлж хийж чадсан гэдгийг тугаа болгож мэдэгдлийнхээ гол зангилааг хийжээ.

_

... Монгол Улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд эрчим хүчний салбарт 200 Мвт хүчин чадлыг барьж байгуулсан бол бид хоёрхон жилийн дотор энэ 20 жилтэй тэнцэх хүчин чадлыг бүтээн босголоо.

_

...Таван Засгийн газар дамжин, 12 жилийн хугацаанд нийтдээ 2300 км замыг тавьсан бол шинэчлэлийн Засгийн газар хоёрхон жилийн хугацаанд 2500 км зам буюу түүхэндээ хамгийн их зам тавьж чадлаа.

_

...Өмнө нь жилд хамгийн ихдээ 800 мянган метр квадрат орон сууц барьдаг байсан бол бид нэг жилийн дотор 36 мянган өрх орон сууцтай болох боломжийг бүрдүүлж, 1 сая 200 мянган метр квадрат орон сууц ашиглалтад өглөө.

_

...Валютын ханшийн савалгаанаас болж 2000 төгрөгнөөс хол давах байсан шатахууны үнийг тогтворжуулжснаар нэг л өглөө нэмэгддэг байсан бензиний үнийн өсөлтийг бид сүүлийн 2 жилд мартжээ.

_

...11 аймгийн төвд орчин үеийн оношилгооны төвийг байгууллаа. Мөн бүх аймгийн төв, нийслэлийн 80 цэгт Төрийн үйлчилгээний цахим машин иргэдэд шуурхай үйлчилж байна...

_

Үүгээрээ Ерөнхий сайд 100 хоногийн үр дүнгээр хоёр жилийнх нь ажлыг  бүдгэрүүлж байсан сөрөг хүчний улс төрд том хариу барилаа.

_

“100 хоногийн хугацаанд төр хувийн хэвшил хамтарч чадвал их зүйл шийдэх бололцоотойг харуулж чадсан” нь энэхүү 3 сарын ажлын гол цөм байсан гэж Ерөнхий сайд 100 хоногоо өмөөрөв. Яаж ч бодсон 100 хоногт эдийн засгийг сэхээгээд босгоод ирэхгүйг бид бүгд л мэдэж байгаа. Энэ бол бүхэлдээ унаад урвайгаад байсан нийгмийг сэргээх, бизнесийнхэнд итгэл төрүүлэх, олон нийтийг бүтээлч байдалд уриалах үүргээ биелүүлсэн 100 хоног байсан гэж бас дүгнэж болох талтай. Харин гүйцэтгэл гээд харвал үнэндээ 30/70 болох байх. Гэхдээ энэхүү зуны гурван сарын 100 хоногийн унац хаана хаанаа их байсан. Эдийн засгийг дэмжсэн эрх зүйн шинэчлэл хийгдсэн, зөвшөөрөл лицензийг цөөлөх хуулиуд батлагдахад бэлэн болсон бол сөрөг хүчин улс төр хийж тоглох хөзөртэй болсон гээд  тоочвол багагүй юм бий.

_

Цаг хугацааны хувьд чухам яагаад өчигдөр буюу есдүгээр сарын 8-ны өдөр Ерөнхий сайд “цочир” эфирт гарч ирж ард түмэндээ хандах болов. Зарим үзэгчид хэн нэг “өвөө” үндэсний баатрын минь төрсөн өдөр юм болов уу гэж цочирдсон ч байх. Гэхдээ цагаа олсон байлаа. Хоёр ч айлчлалын дараа ард түмэн ирээдүйд итгэх итгэл нь дахин сэргэж харьцангуй тайван оршилд орсон байсан. Энэ цаг үед өчигдөр сөрөг хүчин тэсэлгээ хийж “дэндүү тэслээ дээ” гэдгээр 100 хоногийн тайлангаар Засагтай хариуцлага тооцно гэж удаан нухсан мэдэгдлээ хийсэн. Орой нь Ерөнхий сайд хариу мэдэгдэл хийлээ. Түүний шууд хүргэсэн үгэнд өрөөлийн ч, өөрийн ч намын нөхдөд шидсэн санаа давхар давхар байлаа. Бас энэхүү мэдэгдлээс Монголын өнөөгийн улс төрийн зарим далд үйл явц хийгээд, ордон доторх толхилцоон байгаа нь ил боллоо.

_

Ерөнхий сайд “...Албан тушаал тойрсон улс төрөөс асуудал шийдсэн улс төрд шилжиж ажиллахыг хүсч байна. "Ордны хуйвалдаан"-аас илүү олон нийтийн санаа бодолд тулгуурлаж ажиллахыг санал болгож байна...” гэснээс харахад Засгийн газрыг унагаах гадаад тал буюу сөрөг хүчнээс хамааралтай тоглолтоос илүү дотоод талдаа АН өөр зуураа үзэлцэж 2-р ээлжийнхний хоол ундны хэрүүл явагдаад байгаа нь бодитой юм байна гэдгийг харж болохоор. Урьд эрх баригч намын дарга нар Ерөнхий сайдууд сөрөг намтайгаа илүү үзэлцддэг байсан бол энэ удаа Засгийн тэргүүн хоёр фронт дээр фракцуудын хамт зэрэг тулж байгаа нь одоо ил боллоо. Гэхдээ тэр халиуны зулзага болж хавчигдсан чигээрээ унаад өгөхийг зөвшөөрөхгүй гэж шийдсэн бололтой.

_

“...Олон нийтийн, олон судалгааны үр дүнгээр улс төрийн тогтвортой байдал нь эдийн засгийн хүндрэлүүдийг давах гол нөхцлүүдийн нэг гэж дийлэнх олонхи үзсээр байгааг энд сануулах шаардлагагүй биз ээ...” гэснээр Засгийн газрыг огцруулах тухай бол саналтгүй шүү гэж ийм санаа өвөрлөгчдөд ил шулуун хэлжээ. Зөвхөн сөрөхийн тулд сөрөх бус улс үндэстний эрх ашгийн асуудалд нэгдмэл байр суурьтай байж, том төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин ажиллахыг сөрөг хүчинд уриалаад  “Гадаад бодлого, үндэснийхээ эрх ашигийн төлөө хамтдаа зогссон сөрөг хүчиндээ бас талархалаа илэрхийлье” гэж их гүрний тэргүүнүүдийн айлчлалын үеэр амаа хамхиж ,эвээ сахиж байсан МАН-д талархахаа мартсангүй.

_

Ерөнхий сайд одоогийн нүүрлээд байгаа хямралын уг шалтгааныг дараахь байдлаар дүгнэжээ. “...Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналт, гадаадын хөрөнгө оруулалтын огцом бууралт, хавтгайрсан халамжийн уршигт үр дагавар, “үйлдвэрлэдэггүйн гай”-аас эхтэй валютын ханшийн өсөлт...бий болсон. ...Хөрөнгө оруулагчдаа үргээж, хайгуулын үйл ажиллагааг царцааж, 106 лицензийг шүүхээр цуцалж, Оюутолгойг тойрсон эрүүл бус улс төржилт, Тавантолгой төслийг гацаасан үйл явдлын өрнөлт, улс төрчдийн хариуцлагагүй мэдэгдлүүд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг барьсан, хорьсон тухай мэдээ. Энэ бүхнийхээ төлөөсийг бид өнөөдөр өөрсдийн хармаанд байгаа монгол төгрөгөөрөө, эдийн засгийн өсөлтийн аажмаар буурч байгаа үр дүнгээр төлсөөр сууна...” гэжээ. Энэ нь бараг үнэн боловч ийм буруутай  үйл ажиллагаанд өөрийнх нь оройлж ирсэн АН ба түүний нөхөд ч мөн гараа дүрснийг хэлчихсэн бол тэгээд 100 хувь үнэн болох байлаа.

_

Энэ бүхний эцэст мэдэгдэл дотор бүхнийг соотойлгосоннэг “мэдэгдэл” байгаа нь “...Шинэчлэлийн Засгийн газар илүү хурдтай, илүү эрчтэй, нягт нямбай, өндөр хариуцлагатай, шинэ эрч хүчтэй ажиллахын тулд Засгийн газрын танхимын сэлгээ хийх асуудлыг миний бие удахгүй эхлэх УИХ-ын намрын ээлжит чуулганы эхээр санаачлан оруулж шийдвэрлүүлнэ...” гэж зарласан явдал байлаа. Энэ сэлгээний сургаас хэн гэдэг сайд сугалуулж, ямар яам агентлаг болохыг тааж мэдэх хүн олон байх тул алгасья. Ямар ч байсан энэ сэлгээгээр АН доторх фракцуудын дайн түрч  болсон намжих “гал зогсоох” хэлэлцээр явагдсан нь тодорхой болж ирж байна. Энэ нь зарим талаар МАН-д нааштай мэдээ мөн боловч эцсийн хүссэн зүйл нь бас биш. Тэдэнд ямар ч байсан АН-ын Засгийн газрыг танхимаар нь нэг тонгорох, болж өгвөл засагт орж ажиллах, намынхаа санхүүгийн байдлаа болон унасан нэр алдраа сэргээх зэрэг хол явахаар буулгасан төлөвлөгөө байгаа. Энэ намраас дотроо хямарч байсан АН-тай гар амар өрж явсан сөрөг хүчинд одоо дахин бодох төлөвлөх юм их болж ирж байх шиг байна. Замынхаа тавин хувь дээр ирсэн Ерөнхий сайд шийдэмгий алхам хийж дараагийн хоёр жилийнхээ замыг засахаар шийдсэнээ өчигдөр ард түмэндээ мэдэгдлээ.

_

Улс төр бол улс төр. Гэхдээ намууд тэмцэл бус шударга шүүмжлэл, бодит хяналтаар эрүүлжиж алдаа нь засагдаж оноо нь нэмэгдэж үүгээр амьдрал нь элбэг баян хүрэлцээтэй, энх амар байхыг иргэд улстөрчдөөс харж хүлээж байгаа юм.

_

“...Одоо биднээс зөвхөн идэвхтэй үйл ажиллагаа, эв эеэ дээдэлсэн хамтын хүчин чармайлтыг л шаардаж байна. Талын зам төслийн хүрээнд Монгол Улсаар дайрсан дэд бүтцийн том зам, хоолой, шугамуудыг гурван улсын удирдагчид Улаанбаатар хотноо нээх тэр агшин ойрхон байна...” гэж Ерөнхий сайд хэллээ.

_

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkkkk:
нэг л үнэн бий. тэр нь энэ засгийн газрыг огцоруулж болохгүй.....учир нь энэ засгийн газраас дээр зг бүрдэхгүй, талийгаач нарыгаа босгож ирэхгүй юм бол шүүдээ...бурхан минь
2014-09-10
илчлэгч:
та уул нь тэсч болох байсан юм. авто замтай холбоотой дээрх огт худлаа мэдээлэлийнхээ уршгаар огцрохоос доо. хамгийн туруунд ийм худлаа мэдээлэл гаргаж огсон яамаа татан буулга, сайд дарга нары нь зайлуул. худлаа тоо ярихын оронд бодит ур дун ярилдаа. хэдэн аймаг холбоно гэчихээд хэдийг холбосон билээ. энэ жил гэхэд л дорнод, ховсгол, сухбаатар холбогдохгуй шуу дээ. vнэн юм ярьж сур л даа.
2014-09-10
пропр:
хаана 2500 км зам тавьчаад бгаа * вэ
2014-09-09
zorig:
ard tumnee munch ih doromjiloj bna altanhuyag ter oloh myangan km zam chin haa bna hurgen ohin 2 oo hamgaalj shorond ochij uulzaj huuli zurchisun ta yamar uhamsartai hun bolhoo ard tumendee oilguulaad ugluu ogtsor bas shilen danstai bolno gej solioroh um said darga naraa shilen hanarai bolgwol iluu deer shuu dolignuur umnuud aya tal zasaj hudlaa um bichdegee boli ta nart burhanii shiitgel irne shuu
2014-09-09
zochin :
mash ih ajil hiij bnaaa ardiin namiinhan argaa baraad ogtsruulah geed ulairch bnaa uurcduu 20 jil yu hiisen ym bee uuj idee biz dee
2014-09-09
zochin:
bi ug ni uls toriig er oilgodgvi oilgohiig hvsdeggvi. ardchilsan nam garsanaar aria bish ym gj bodoj bna. bi ali ch namiin hvn bish. an nam,man -g dvgnej helehed man-han aria aimhai bsan, eswel huuliig hvndelj mederch aidag bsan ym bnaa. an bol bvgdiig oorsdiin hvsleer bailgaj ard irgediig aidast awtuulahiin tuld yu ch hiihees butsahgvi bna. ene aria bi*e. sain duraaraa ogtsoroh heregtei.
2014-09-09
батаа:
алтанхуяг ахдаа ажлын амжилт хүсье
2014-09-09
zochin:
ene 20 jild huruu humsaa hedelgeegui namiin gaigaar bairnii urdaa nuurtai ,eveldee katoktai bailaa,odoo zam ny zasagdaad boroonii us dabjuulah hooloi taviad uneheer saikhan bolj baina. ene chin chinii amdrald bidnii amdrald oirtoj irseneerchlelt bishuu, ingej irgeddee hurch ajillasan zasgiin gazar urd ny baisan yum uu heleedeh dee ta nar. hudlaa yarij hiisen bolgoniig ny harluulah geerei8 urd zasgiin ued ta hulgai hiigeegui bol tanii amdral yaj deeshilsen yum, sar bur egsen 20,000 tegregeer deeshilsen uu
2014-09-09
зочин :
өнөөдрийн байдлаар ан-ын 2 жилийн дотор тавьсан гадаад өр иргэн бүрд хуваагаад үзэхээр монгол улсын иргэн тус бүр 12 сая төгрөгийн өртэй болоод байна шүү дээ .энэ их өрөнд хамаг баялгаа харийханд хамгийн хямд үнээр өгч байгаагаа юу гэж тайлбарлах вэ.монголын ард түмэн тэнэг биш шүү дээ
2014-09-09
berry:
bugs dolooson xogiin toimch
2014-09-09
дэмжигч:
хэний засгийн үед мундаг сайн байсан юм утаа улаан чулуутийн хог гудамжны архичид өрх толгойлсон эмэгтэй өнчин хүүхэд аль ч засгийн үед байсан л биздээ ядуу зүдүү амьдралтай хүмүүс аль ч улс оронд байж л байдаг хажуугийн андыхаа тансаг амьдралд атаархаад хараал урсгахаа больж үз сайхан амьдарч байгаа ялгаа нь зөв бодол зөв зарчимтай байдагт байгаа юм түүнээс төр засгийн буруугаас болж шүүмжлэгч хүн гуай та тансаг амьдарч чадахгүй байгаа биш шүү сайхан амьдрах боломжийг 25 жилийн өмнө таны хараагаад байгаа хүмүүс танд тавиад өгснийг мэдээгүй юм биш биздээ
2014-09-09
zochin:
shudarga unen bdag bol 1.yamarch tootsoo sudalgaagui ih ur tavisan n.batbayar 2.ene ih uriig tavihad hamtaran oroltsson medsen ch medeegui tsarailsan ch.ulaan 3.hurungu oruuulaltaa durvuulsen, ot-n gereend oligtoi uurchlult shinelchlel hiigeegui ganhuyag 4.emneleguudiinhee darga nariig diilehee bsan ,udur honog unguruugch udval 5.bataar, bat 2-oos uur yu ch yariagui oyungerel 6.huulia zavharuulagch, ichih nuurgui, haralgan huuli zuin said temuujin 7.sayahan toilogdson bolovch odoo hurtel uchraa olohgui yavaa, uchraa oloh ni ch ergelzeetei tuvdendorj 8.ene buhniig hyanaj zohion bguulj chadaagui ahuyag nar l ogtsormoor um. busad saiduud neg ih deerduuleegui ch doorduulaagui baih gej engiin ard bi bodoh um.shudarga baitsgaaya l daa humuus ee
2014-09-09
zpchin:
udvaliig bitgii l udaagaarai eruul mendiin salbar elgeeree mulhuj bainaa erunkhii saidaa.
2014-09-09
ажилчин зөгий:
агаарт яв аа ардчилсан нам аялуулж яваа алтаа хоёр унах газар нь зөөлөн байж, ухах нүх нь бэсрэг байх бол тугай.
2014-09-09
амжилт:
юм бүгдийг болохгүй талаас харах тэнэг зангаа татаа, дээрхи сэтгэгдэл бичсэн өөр өөрсдийгөө л хичээ, өмнө ямар байснаа мартчихаад үхсэнээ худлаа хуцаад байгаан, нүднүүд чинь сохроогүй бол хийсэн зүйлүүдийг нь мэдсээр байж!!!!!!!!!
2014-09-09
худалч:
эд нарын хийсэн юм гэж юу байгаа юм. 2000-2008 онд мянганы замыг эхлүүлэн бодитой ажил хийсэн. олон аймаг сумыг өндөр хүчдлээр холбосон. хэдэн мянган км газарт интернетийн сүлжээ татсан. эд бүхнийг дотоодын хөрөнгө оруулалтаар хийсэн. энэ бол бодит үнэн. гэтэл эд нар улсаа бөөн өрөнд оруулж идчихээд түүнийгээ далдлах гэж зогсоо зайгүй худлаа ярьснаас өөр юу хийсэн. аль ноднин 5 аймаг хар замаар холбогдчихлоо гээд хэдэн мойног хуруугаа дараад байсан хаа байна. дууссан нь эвдрээд дууслаа. ан улс орныг авч явна гэдэг үлгэрийн далай тэр тусмаа алтанхуяг гуай ерөнхий сайд хийнэ гэдэг бүүүр үлгэрийн далай. бүгдийг нь бөөнөөр нь огцруул. ядарсан ард түмэндээ халддаггүй, өгөөжгүй эдийн засгийн өсөлт бүтээн байгуулалтаар яадаг юм. хурдан түргэн огцорч ард түмнийг амрааж өг хойд насанд чинь буян болно.
2014-09-09
zaya:
ta nar ix zuil xiisen. bugd il bna. amjilt xusie. bid demjij bdag.
2014-09-09
kkkkk:
үгүй тэгээд хэн ерөнхий сайд хийх вэ аан. би юу аль эсвэл чи....за больё ерөөсөө орос юмуу хужаагийн колони болоод бодох санах сарвайх юмгүй сайн сайхан алцагная тэгэх үү аан. наад хүн чинь ажил хийгээд байгаа юм бишүү
2014-09-09
ажилчин:
ард түмний толгойг угаалгүй ойрын хунацаанд огцор доо. монгол орон мөнх шүү. цаг зуурын хүмүүсээр эх орноо тоглуулмааргүй байна.
2014-09-09
зочин:
монгол ахан дүүсээ энгийн тоо бодож үзье 2 өрөө байр 55 сая байлаа 11 хороололд банкны зээлэнд 1.3 хувь өгдөг байсан, харин одоо 11д 2 өрөө байр 96 сая хүүнд нь 8 нийт дүнгээр нь олон үггүйгээр бодоод үздээ байраг 1.4, 1.5 хувийг банкинд огч байна. байрны чинь үнэ өсчихсөн энэнийг анзаарах хэрэгтэй гаднаас 3 4 хувийн хүүтэй бонд босогчод тэрийгээ банкаар дамжуулан 10 болгож мөнгө хүүлээд суужийн үнэхээр ард түмнэ бодсон бол тэр зээлэ 8 биш 5 болго л 1 хувь нь үйл ажиллаганда орно гэж бодоод тэгж чадаагүй бздэ худлаа амаара ард түмнийг хэдий хүртэл хошгоруулах гэсий юмдээ айна
2014-09-09
нараа:
мөнгөний төлөө эх орон газар нутгаа ухаж өгсөн одоо 2 нүдээ ухаж өгөхөд ч бэлэн ийм хүмүүсийг хорвоо яаж дааж явдаг байна аа
2014-09-09
mgl1:
saihan yarinaa, umnuus ni ichih yumaa
2014-09-09
зочин:
өмнөх засгийн газрын эхлүүлсэн, зарим нь бараг дуусах шатандаа явсан ажлуудыг гүйцээчихээд худлаа ярихаа боль. ард түмэн тэнэг биш шүү. хэн яасныг, яаж байгааг, юу хийснийг сайн мэднэ...!
2014-09-09
tsogoo:
uter turgen zail
2014-09-09
бага насны хүүхэд ***** самуунд уруу татагч тэмүүжин хэвээх үлдэх юм бол өөрөө хамт зайлаа :
бага насны хүүхэд ***** самуунд уруу татагч тэмүүжин хэвээх үлдэх юм бол өөрөө хамт зайлаа
2014-09-09
бага насны хүүхэд ***** самуунд уруу татагч тэмүүжин хэвээх үлдэх юм бол өөрөө хамт зайлаа :
бага насны хүүхэд ***** самуунд уруу татагч тэмүүжин хэвээх үлдэх юм бол өөрөө хамт зайлаа
2014-09-09
бага насны хүүхэд ***** самуунд уруу татагч тэмүүжин хэвээх үлдэх юм бол өөрөө хамт зайлаа :
бага насны хүүхэд ***** самуунд уруу татагч тэмүүжин хэвээх үлдэх юм бол өөрөө хамт зайлаа
2014-09-09
buynaa:
бага насны хүүхэд ***** самуунд уруу татагч тэмүүжин хэвээх үлдэх юм бол өөрөө хамт зайлаа
2014-09-09
zochin:
shinechleliin zasgiin gazar mash ikh yum khiiji baina ,uuniig khen chi kharsan medeji baigaa , zuwkhun kharluulji ,muulakhyn dontoi bolson man-yn durakuud l booji ukhekh geji baikh shig baina , man-yn 20 jil khiikhiig khuseeguy , chadaaguy zuiliig shine zasgiin gazar buteeji chadsan, ene ercheeree tsaa* uragtsaa , ard olon demjiji baigaa
2014-09-09
хийсэн юм бий гэхдээ... :
хургэн, охин, ах дуу ойр тойрноороо торийг шулуулаад зогсохгуй монгол улсыг дааж давшгуй оронд унагаасан, иргэдийн амьжиргааг алинг нь алдуулсных нь толоо огцруулахад болохгуй юмгуй.
2014-09-09
анхаа:
огцор өрны дэлэн болгочихоод юугаа дэмийрээд байгаа юм
2014-09-09