Я.Буянжаргал: Түлэнхийн төвийг ГССҮТ-ийн захиргааны хэсэгт байрлуулна

img

Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

.

-“Түлэнхийн төв” нүүдэл хийх сурагтай байна. Энэ талаар тодруулаач?

-Түлэнхийн төв эмнэлэг “Мөнгөн гүүр” эмнэлэгт түрээсээр байрлаж, нилээдгүй хугацааг өнгөрүүлж байна. Гэтэл уг эмнэлэг хамтран ажиллах гэрээгээ  цуцлая эсвэл түрээсээ нэм гэсэн шаардлагыг бидэнд тавьсан. Нэгэнт хувийн эмнэлгийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй учраас бид дотоод нөөц бололцоогоо ашиглан  Гэмтэл согог судлалын үндэсний төвд хандсан. Гэмтлийн эмнэлгийнхэн бид өөрсдөө байрандаа зохицуулалт хийгээд Түлэнхийн төвийг эмнэлэгтээ байршуулья гэсэн саналыг Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн байгаа.

.

Бидний зүгээс эмнэлгийн тусламж үйлчилгээ тасалдахгүй, цаашдаа тусламж үйлчилгээний чанар алдагдахгүй байх ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Ийм байдлаар зохицуулахыг ГССҮТ-ийн захирал Мэндсайхан даргад даалгаад бүх эрхийг нь шилжүүлсэн байгаа.  Бид түрээслэхэд төсөвлөсөн зардлыг тухайн эмнэлэгийг нүүлгэн шилжүүлэх, шинээр орох өрөөнүүдийг тохижуулахад зарцуулна. Яаж багтаах гээд байгааг нь газар нь очиж үзэж танилцсан. Ерөнхийдөө захиргааны хэсэгт ажилладаг хүмүүсийн өрөө тасалгааг суллаж байгаа. Тодруулбал, нэг хүн  нэг өрөөнд, нэг дарга нэг өрөөнд суудаг байсныг болиулж, захиргаа аж ахуйн хүмүүсийг төвлөрүүлэх маягаар өрөөнүүдийг сулласнаар бүхэл бүтэн блок бий болж байна лээ. Оюутны хичээлийн өрөө гээд том том заалууд байсан. Нэгэнт л клиникийн эмч л больё гэж бодож байгаа бол оюутан тусгай өрөөнд суулгүйгээр өвчтний хажууд зогсож байх, хагалгааны өрөөнд эмчийн дэргэд байж байх ёстой гэх зэргээр өрөөг суллаж Түлэнхийн төвийн асуудлыг шийдэж байгаа.

.

-Халдвар хамгаалал, эрүүл ахуйн шаардлага  хэр хангаж байгаа вэ?

-Халдвар хамгаалал, эрүүл ахуйн тал дээр бид нар анхаарч байгаа. Засвар бүрэн дууссаны дараа болж байна уу, үгүй юу гэдгийг шалгана.  Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсны дараа эмнэлэгийн үйл ажиллааг эхлүүлнэ. Гэхдээ анхнаасаа  эмнэлгийн бүтэцтэй барилга учраас үйл ажиллагаа явуулахад зөрчилдөх юм харьцангүй бага гарах болов уу. Харин цаашдаа ГССҮТөвд бүх ачааллыг аваад байлгүй, дүүргүүд рүү гэмтлийн тусламжийг яаж шилжүүлэх вэ гэдгийг давхар ярьж, анхаарч байна. Дүүргүүд дээр мэргэшсэн эмч байхгүй гэж ярьдаг. Тэгвэл энэ асуудлыг шийдэхийн тулд дүүрэг дээр байгаа эмчийг Гэмтлийн эмнэлэг дээр авчирч сургаад, зөрүүлээд Гэмтэл дээр ажиллаж байгаа мэргэшсэн эмч нарыг тодорхой хугацаанд Дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд ажлуулах замаар гэмтлийн тусламж үйлчилгээг нийслэлийн  хэмжээнд үзүүлдэг байх боломжийг бүрдүүлье. Аль болох тусламж үйлчилгээг нэг эмнэлэгт төвлөрүүлээд байх биш иргэнд ойртуулах тал руу нь түлхүү анхаарч ажиллахаар болсон.

.

-Түлэнхийн төвийн барилгын асуудал юу болсон бэ?

-Түлэнхийн төвийн барилгын асуудал яригдаж байгаа. Зардал мөнгө, төсөв хүнд байгаа  тул төр хувийн хэвшлийн түншлэл маягаар Концессын гэрээний жагсаалтад оруулах нь зөв гэж харж байгаа. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт дээр ч энэ төслөө танилцуулсан. Бидэнд ийм хэмжээний түлэнхийн төвийн барилга хэрэгтэй байна гэдэг төслөө танилцуулсан. Олон хувийн байгууллагууд Түлэнхийн төвийн барилгыг барья гэсэн саналаа ирүүлсэн. Гэхдээ Эдийн засаг хөгжлийн яам энэ асуудлыг эцэслэн шийднэ. Концессын гэрээний жагсаалтад орчихвол асуудлаа шийдүүлчих бүрэн боломжтой.

.

-Газрын асуудал ер нь их маргаан дагуулдаг. Шинээр баригдах Түлэнхийн төв хуучин буурин дээрээ баригдах уу  аль эсвэл гэмтлийн эмнэлгээ түших үү. Барилгын газраа хэн нэгэнд алдчихгүй биз дээ?

-Түлэнхийн төв эмнэлэгийн барилгын газрын хувьд хоёр хувилбартай ажиллаж байгаа. Нэг нь 11 дүгээр хорооллын хуучин байршил дээрээ нөгөө нь ГССҮТ-ийн хашаан дтор хүзүүвчээр холбогдож хийвэл илүү зардал багатай, харилцан уялдаатай ажиллах боломж бүрдэх юм. Түлэнхийн төв эмнэлгийн газрын асуудал манай яамны мэдэлд байгаа хэвээрээ. Тэнд эмнэлэг барихгүй бол Эрүүл мэндийн салбартай болбоотой барилга байшин барих асуудал яригдана. Гэхдээ энэ асуудлыг одоогоор төлөвлөөгүй байна.

.

-Хотын төвөөр явж байхад хууль хяналтын байгууллага, цагдаагийн ерөнхий газрын барилга зэрэг нь зогсолтгүй баригдаад л байх юм. Гэтэл эрүүл мэндийн салбарт баригдаж байгаа барилгууд урагшлахгүй байна. Зарим барилга нь зогсчихсон байна, шинээр барилга баригдахгүй байна гэх зэргээр иргэд ярьдаг л даа.  Энэ бүхэн нь Эрүүл мэндийн яам юу ч хийхгүй байна. Ганц эмнэлэг ч барьчихаж чадахгүй гэсэн шүүмжлэл дагуулж байгаа. Энэ талаар таны бодол?

-Ер нь Төсвийн тухай хуулинд захирагдаж бүх үйл ажиллагаа явагддаг. 2013, 2014 оны Төсвийн тухай хуулинд яг хаана нь ямар барилгыг барь гэж оруулсан байна тэр дагуу л үйл ажиллагаа явагдана. Тэрнээс биш аль нэг салбар, яамд түлхүү юм хийгээд нөгөөх нь ажил хийхгүй суугаад байгаа юм байхгүй. Үндэсний аудитын газраас баригдахгүй  хүлээгдсэн барилгуудад үнэлгээ хийсэн. Үнэлгээ хийгээд тодорхой барилгуудыг цагт нь барьж дуусгахаар барилгын кмпаниудтай гэрээгээ шинэчилсэн. Зарим барилгуудын асуудал Хууль хяналтын  шатанд шилжээд явчихсан байгаа. Бүгд л хуулийнхаа хүрээнд хийгдэж байгаа ажил.

.

-Оюутны эрүүл дэмжих чиглэлээр хийгдэж байгаа ажлуудаа тодруулаач?

-Эрүүл мэндийн яамнаас 2013 оноос есдүгээр сарыг Оюутны эрүүл мэндийг дэмжих сар болгон тэмдэглэх болсон. Энэ арга хэмжээнд НҮБ-ийн төрөлжсөн байгууллагууд, Монголын оюутны холбоо, Гэр бүлийн сайн сайхны нийгэмслэг, Мери Стопс зэрэг төрийн болон төрийн бус байгуулалагууд энэ  ажлыг дэмжиж ажилладаг. Өнгөрсөн онд зөвхөн  оюутныг үзэх, эмчлэх чиглэлд.илүү анхаарсан бол энэ жил арай өөрөөр буюу гурван  үндсэн зорилтын хүрээнд сарын ажлыг зохион байгуулж байна. Нэгдүгээрт, өмнөх уламжлалаар оюутны эрүүл мэндэд чиглэсэн ажлууд хийгдэнэ. Жишээлбэл, оюутны хотхонд оюутны эрүүл мэндийн төв байгуулах, оюутнуудыг эрүүл мэндийн байгуулагуудад үнэ төлбөргүй үзэх,  сургууль дээр нь очиж эрүүл мэндийн чиглэлээр сургалт сурталчилгаа явуулах юм. Хоёрдугаарт, оюутан өөрөө өөрийнхөө эрүүл мэндэд яаж анхаарах, бусдынхаа эрүүл мэндэд хэрхэн анхаарал хандуулах, монголын иргэний эрүүл мэндийг дээшлүүлэхэд юуг хийж болох вэ гэх зэргээр оюутны оролцоог дээшлүүлэхэд чиглэсэн ажлууд хийгдэнэ. Тухайлбал, оюутнууд өөрийн эрүүл мэндэд анхаарч алхалт зохион байгуулах, иргэн бүр мэддэг байх ёстой 21 дадлыг  сурч бусдад зааж сургах, ялангуяа анагаахын чиглэлийн оюутнууд том эмнэлгүүдээр ажиллаж хүмүүсийн даралтыг үзэх, оюутнууд цусаа бэлэглэх гэх мэтийн үйл ажиллагааг дурьдаж болно. Гуравдахь нэг чухал үйл ажиллагаа нь оюутантай хамтарч ажиллдаг байгууллагууд, сургуулийн багш нар, дотуур байрны ажилчид, цайны газрын тогооч нарт чиглэсэн сургалт сурталчилгаа явуулах юм. Тодруулбал, тэднээр дамжуулж оюутны эрүүл мэндийг хэрхэн сайжруулах вэ гэдэг бүлэг ажил явуулах юм. Цайны газрын газрын эзэд тогооч нарт зориулан оюутны хоолын илчлэг, калори ямар байх ёстой вэ гэдгийг таниулж, орц найрлага, загвар хоолнууд хийж сургах зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.

.

-Оюутны эрүүл мэндийг дэмжихэд хамгийн их анхаарах зүйл нь нөхөн үржихүйн асуудал чухал санагддаг?

-Ер нь оюутнууд архи, тамхи хэрэглэх, буруу хооллох, хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн замаар дамжих халдварт өртөх нь илүүтэй байдаг. 2013 онд тэмбүүгийн өвчлөл 6271, үүнээс 819 нь оюутнууд, заг хүйтэн 4878, үүнээс 737 нь оюутнууд, трихомониазын өвчлөл 3808, үүнээс 617 нь оюутнуудад бүртгэгдсэн байна. Өнгөрсөн оны статистик үзүүлэлтээр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн иргэдээс 12.0 мянга гаруй оюутан эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байна. Оюутнуудад ихэвчлэн хоол боловсруулах замын эмгэг, осол гэмтэл, халдварт өвчнөөр өвчлөх тохиолдол их байна.  Тэр дундаа бэлгийн замаар халдварласан гэх бүртгэл нилээд өндөр байгаа.  Гэхдээ тоонуудыг нарийвчлан хэлэхгүй. Яагаад гэвэл энэ оюутны нэр хүндийн асуудал яригдах  юм. Осол гэмтэлд л гэхэд 117 оюутан өртөж эмчлүүлсэн байна. Харин оюутнуудын дунд бэлгийн замаар дамжих халдвар, хүсээгүй жирэмслэлтийн тохиолдол цөөн биш байгаа гэдгийг тодотгох нь зүйтэй. Тийм ч учраас нөхөн үржихүйн чиглэлээр сургалт сурталчилгааг ихээр хийж, эмнэлгийн тусламж авах чадварыг нь нэмэгдүүлэхэд анхаарч байна.

.

Улсын хэмжээнд 99 их, дээд сургууль, коллежид нийт 175.200 гаруй оюутан суралцаж байгаагаас 89.3 хувь буюу 156.128 нь Улаанбаатар хотод суралцаж байгаа. Тэгэхээр орон нутгаас ирсэн оюутнууд эцэг эх, асран хүмүүжүүлэгчдийн хараа хяналтаас холдож, бие даан амьдарч эхэлдэг. Энэ утгаараа  эрүүл мэндийн асуудал үүслээ гэхэд хаана очиж үзүүлэх вэ гэдгээ мэддэггүй тул тэдэнд чиглэсэн ажлыг илүү түлхий хийж байна.

.

-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хаанаас авах вэ гэдэг суудал хотын оюутнууд ч адилхан тохиолддог болов уу. Харин нөхөн үржихүйн  асуудлыг зохицуулдаг гэх “72 цаг”–ийн эм, бэлгийн замын халдварын эхэн үед хэрэглэдэг гэх антибиотек тариаг эмийн сангуудаас охид залуучууд их авдаг гэдэг юм билээ. Ер нь энэ асуудалд илүү анхаарч,  эм болон тариа хэрэглэсэнээс үүдэн гарах хор нөлөөний талаар зөв мэдлэг мэдээлэл олгох нь чухал санагдана?

-Ер нь эмийн зохистой хэрэглээ гэдэг оюутнуудад ч биш, манай иргэдийн дунд маш муу байдаг. Иргэд маань тариа хийхгүй л бол муу эмч гэж дүгнэж, тариа хийхгүй л бол эдгэсэнгүй гэж үздэг. Энэ бол маш буруу ойлголт. Бусад оронд идэж ууж л чадаж байгаа бол арьс хатгасан ажилбараас зугтаадаг. Нөгөө талаар монголчууд маань өөрөө өөрийгөө эмчилдэг байдлаас гарах хэрэгтэй. Анхан шатны тусламжийг үзүүлдэг л байхад болно.  Хэрвээ түлэгдвэл яах вэ, хахвал яах вэ гэх мэтээр. Тэрнээс биш өөрийгөө эмчлээд дурын эмээ авч уугаад, эмчээс илүү өөртөө онош тавьдагаа болих хэрэгтэй. Тиймээс бид эмийн санчдад чиглэсэн ажлыг хийж эхэлсэн. Эмийн сангуудад удахгүй кассын машинд үнэ бичиж байхад зөвхөн үнэ нь гардаг биш тухайн эмийг олгохдоо үйлчлүүлэгээс ямар бичиг баримт шалгаж  байж өгөх ёстой юм. Эм авч байгаа хүндээ юу гэж зөвлөж байх ёстой вэ гэдгийг дэлгэцэн дээр давхар гардаг болно. Ингэж өөрчлөлт хийхгүй бол эмийн санч нэг зүйлээ дахин давтан хэлээд байж чаддагүй. Эмч, эмнэлгийн ажилтан, эмийн санчийн зөвлөгөө өгөх чадвар дутсанаас  үүдсэн  алдаа дутагдал гараад байгаа учраас ийнхүү өөрчилж байгаа юм. Ингэснээр мэргэжлийн алдаа гарах эрсдлийг бууруулах юм. Иргэд ч бас өөрсдөө анхаарах хэрэгтэй. Эм бол талх биш. Сонгоод авчихдаг хувцас биш учраас  би яг юуг авч байна гэдэгтээ анхаарч, зөв мэдэээлэл авч байж эмээ сонгох хэрэгтэй.

.

72 цагийн үйлчлэлтэй жирэмснээс сэргийлдэг эм бол тогтмол уудаг эд биш. Биологийн идэвхит бүтээгдэхүүн биш, хүнс биш. Дааврын өөрчлөлтөд оруулдаг өндөр тунтай эм учраас болдог юм гээд уугаад байж болохгүй, хожим гарах хор нөлөөг тааварлах аргагүй. Харин эрэгтэйчүүдийн харэглэдэг гэх тариа нь заг хүйтэн юм уу, тэмбүүгээр өвчилсөн  гэсэн сэжиг гарангуут шууд тарьчихдаг тариаг хэлж байх шиг байна. Гэхдээ энэ тариаг эмчийн зааваргүй л бол хэрэглэж огт болохгүй. Яагаад гэвэл антибиотик тарианууд их эрсдэл дагуулдаг. Тухайлбал, шууд шоконд ордог. Ялангуяа пенцилиний шок гэдэг юм маш хүчтэй илэрдэг. Пенцилиний төрлийн эмнүүд бол тэмбүүгийн үеийн гол эм тариа болдог. Гэтэл дураараа эмийн сангаас худалдаж аваад өөртөө хэрэглэнэ гэдэг бол маш өндөр эрсдэлтэй үйлдэл юм. Ягаад гэвэл уг өвчинг нууц байдалд оруулж, далд хэлбэрийн өвчлөл үүсгэж болно, заг хүйтэн буюу хламид гэдэг өвчин маш  их үргүйдэлд хүргэдэг. Эр бэлгийн эсийн гуурсан хоолойнуудыг бүтүүлдэг учраас дутуу эмчилж болдоггүй. Эмчийн хяналтаар оношоо баталгаажуулж, энэ тариаг хэрэглэж болох уу үгүй юу гэдэг сорилыг эхлээд аийлгэж байж хийснийхээ дараа төгс эдгэж үү үгүй юу гэдгийг нягталж үзэх хэрэгтэй. Ер нь бэлгийн замаар халдварладаг өвчнүүдийг төгс эмчлэхийн тулд эмчийн зааврыг л дагах ёстой.

.

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гантөмөр иргэн:
ямар мундаг эгч бэ тийм иргэн ээ хайралаач урам өгөөч сайд нараа
2014-09-10
иргэн:
та нар ичээч 2 хөлгуй нэгэн эмэгтэй бухэл бутэн эмнэгэл портезний үйлдвэр бариаад байхад ичээч ухаанаа зарцуулаач чадахгуй бол тэр хөгжилын бэрэгшээлтэй эмэгтэйгээс зөвөлгөөн авч ажилуулаач сайд аа ерөнхий сайд аа с эрдэнэ сайд бол тэр эмэгтэйгээ их дэмжиж сэтгэл санааны дэм өгдөг нь мэдэрч байсан даа би бол тэр үилдвэрээр олон хоног үилчилүүлсэн дээ
2014-09-10
зочин:
номын сан барих хэдэн тэр бумаараа эмнэлэгээ бариач
2014-09-10
ded said:
xarin ni jm xiix geed zaluu xyn gesendee tolgoi ni arai gaigyi ajillaad bga jma
2014-09-09
zochin:
ene avgaigiin eleg ni ix muu baixaa esvel ingeed xar torchixson jmuu xarts ni aimaar araatan shig yanaa
2014-09-09
zochin:
abgai said butexgui l dee ded said n shoron tsaraitai xun onoshilj emchilj chdaxgui amitan shuud l ta udaxgui uxne ubchin xundersen geed tenegtdeg gar daa odoo nuguu xun n amid seruun baij olon jil nasalj bna daa
2014-09-09
neg l sonin:
neeree nuur tsarai haraa hartsandaa anhaarmaar abgai bna daa
2014-09-09
зочин:
зөв зөв зөв шийдсэн байна
2014-09-09
shavar arslan:
yag shavar arslan eniig er xyn toodog jmuu araatan shig tsaraitai jm xajuud ni er xyn togroxgyi togtvol oortoo ni taarsan jm l baix baixdaa xadni mangaa xar xeree shig l avgai bna daa
2014-09-09
xariu:
xarin tiimee nuuren deer ni bicheestei xynii yanz xar tsaraitai xymyys xar energitei xol yavsan deer iim jmnuudaas xajuugaar ni ch bolbol xoluur gar arzaisan xar yamar muuxai amitan ve udval ch xarin nyd dyyren saixan energitei avgai
2014-09-09
naiz:
muuxai xar avgai yamar muu energitei amitan ve iim jmnuud amidraad l baix jmdaa noxor ni gej soliotoi xenxeg jm bsan shizotoi oor ajil xiichix zaluuchuud baidaggyi jm baixdaa xeden mangar xar avgaichuud ju ch xiij setgej chadaxgyi chadvartai zaluuchuudad yadaxdaa xyn xaraxad jaaxan nydend dulaaxan xymyys bdag daa zaigaa tavij og xar avgaichuud zaluuchuudad
2014-09-09
nasa:
яамны барилгыг хүүхдийн эмнэлэг болгож өгөөч. энэ улсын эрүүлийг хамгаалахын ажилтнууд юм бол ширээний ард суулгүй өвтэй монгол иргэдтэйгээ ойрхон зогсож бай.
2014-09-09
dcvkanmjlsa:
unen archaagui novshnuud gexees oor yu gexev dee
2014-09-09
zochin:
жирийн нэг өвгөн лам хүүхдүүдэд зориулаад бүхэл бүтэн эмнэлэг барьж чадаж байхад эрүүл мэндийн сайд нэр зүүсэн авгай ганц түлэнхийн төв эмнэлэг байгуулж чадахгүй байгаа учир нь сэтгэл гаргахгүй байгаад л хамаг учир оршиж байна даа.
2014-09-09
delgermaa:
aawin min ajilladag baisan saihan emneleg balgas bolson baisnig haraad setgel uwdsun.
2014-09-09