Хос хүрэл медаль энгэртээ гялалзууллаа
Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбек улсын Ташкент хотноо үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр дэвжээнд гарсан манай бөхчүүд одтой сайхан барилдаж, төрийн далбаагаа Узбекийн тэнгэрт хоёронтоо мандуулж, дэлхийн аваргын хос хүрэл медалийг энгэртээ гялалзууллаа.
а
Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд барилдсан ОУХМ Э.Ням-Очир, 65 кг-ын жинд хүч үзсэн МУГТ Г.Мандахнаран нар хурд хүч, уран мэхээ уралдуулан дэлхийн аваргын хүрэл медалийг хүртэж, элэг нэгт монголчуудаа баярлуулав. Мөн өчигдөр 97 кг-ын жингийн ангилалд хүч үзсэн ОУХМ Д.Хүдэрбулга наймдугаар байрт шалгарсан.
а
Ийнхүү манай эрэгтэй баг тамирчид ДАШТ-ний зургаадугаар байр шалгарч, ирэх жил дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхтэй боллоо. Тамирчиддаа баяр хүргэе.
х
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ