Б. Ууганцэцэг: Багш нар зөвхөн хандлагаа өөрчлөх л үлдлээ

img

Энэ жил боловсролын салбарт хийгдсэн нэгэн том алхам бол орон даяар “Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн явдал юм. Бага ангийн хичээлийн явц, багшийн заах арга, хүүхдийг үнэлэх үнэлгээ, багшийг дүгнэх үнэлгээ, сурах бичиг гээд цогцоор нь шинэчилсэн энэ алхамыг багш нар хэрхэн хүлээн авч байгаа талаар нийслэл, орон нутгийн багш нараас асуусан юм. Энэ удаад Дундговь аймгийн Луус сумын ЕБС-ийн сургалтын менежер Б.Ууганцэцэгийн сэтгэгдлийг хүргэж байна.

_

- Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд  өмнөхөөс  давуу болон онцлогтой тал нь  юу байна?

- Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг өнгөрсөн жил 40 сургуульд туршиж сайжруулсан. Тэгээд үр дүнг нь хараад энэ жилээс орон даяар хэрэгжүүлж эхэллээ. Хичээл эхлэхээс өмнө мөн бага ангийн багш нарт гурав хоногийн сургалт зохион байгуулж, цөм хөтөлбөр, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар танилцууллаа. Энэ бол үнэхээр зөв алхам болсон. Ямар ч шинэчлэл, ямар ч бодлого гарсан бай багш л гүйцэлдүүлж, хэрэгжүүлнэ шүү дээ. Тэгэхээр юун түрүүнд багшдаа ойлгуулж, мэдүүлж байгаа нь маш зөв байна. Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургалтын менежерийн гүйцэтгэх үүрэг маш их юм байна. Тиймээс багш нарынхаа хандлага, арга зүйг шинэчлэх үйлсэд нь туслах, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, сургалтын орчин, материаллаг баазыг сайжруулах, хүүхэд нэг бүрийн ахиц, өөрчлөлтийг судлах гэх мэт надад хийх ажил их байна. Өөрийн эрхгүй өмнө нь яагаад ингэж хийж болоогүй юм бэ? л гэж бодогдож байна.

.

- Шинэ хөтөлбөрөөр хичээллээд ямар үр дүн гарах бол?

- Өмнө нь хэрэгжиж байсан хөтөлбөрүүдийг бодвол багшид зориулсан ном  гарын авлага, арга зүй, хөтөлбөрийг нэгд нэгэнгүй сайн боловсруулсан байна. Багшид одоо зөвхөн хичээл зүтгэл хандлагаа  л өөрчлөх  үлдсэн байна. Багш бүр арга зүйдээ шинэчлэл хийж чадсанаар өөрийгөө болон сурах арга барил эзэмшсэн сурагчдыг төлөвшүүлж чадна. Өөрөөр нь хийлгэж, өөрийнх нь санаа бодлыг сонсч, өөрийнх нь мэдэх хүслээр дамжуулан мэдлэг олгоод эхэлхээр хүүхэд бүр өөртөө итгэлтэй, сурах хүсэл тэмүүлэлтэй, түүндээ хүрэх сурах арга барилтай болж чадна.

_

БШУЯ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

баагий:
бага ангийн хүүхдүүдийн боловсролд маш сайн хандах хэрэгтэй үүнд бас эцэг эхчүүд маш их үүрэгтэй, ядахдаа л сургуульдаа ирэхдээ гар нь, хувцас нь цэвэр ирж сургах, сууж сургах, сурах тэмүүлэлтэй болгох нь чухал, зарим багш нар өөрсдөө заваан, биеэ ч зөв авч явж чадахгүй багш нар бий шүү.
2014-09-10
ганбаатар:
монголын боловсролын системийн үндсэн зорилго бол монголдоо ажиллаж амьдрахад нь иргэдэд туслах явдал юм. өөрөөр хэлбэл, монголын нийгэмд амьдрах иргэдийг бэлтгэх явдал юм. тиймээс монголынхоо онцлогт тохируулсан сургалт хөтөлбөр байх ёстой. түүнээс сайд дарга нарын яриад байдгаараа дэлхийн түвшинд бэлтгэх тухай асуудал ерөөсөө биш, бид дэлхийн мэргэжилтэнг бэлтгэх алба ч байхгүй. ялангуяа хүүхдүүдэд ёс зүй, монгол хэл-заншил зэргийг түлхүү оруулах, монголын ирээдүй, бүтээн байгуулалтанд хэрэгтэй, монголдоо ажиллаж амьдарч чадах хүнийг бэлтгэх ёстой шүү. үүнийг гадаадынхаас хуулах боломжгүй. өмнөх сургалт дээрээ үндэслэж засаж сайжруулах замаар засах ёстой. түүнээс хүүхэд бүрт тохирсон хичээл ч гэж байхгүй. гантөмөр сайдын зарим тэнэглэлийг хүлээн авах нь боловсролын тухай дэндүү мэдлэггүй, дэндүү яарсан, дэндүү болхи сургалт болж хувирна гэдгийг багш нар анхаарах ёстой доо.
2014-09-10
бшуя:
зөв шүү үүүүүүүүүүүүүүүүүүүү
2014-09-10
zochin:
minii huu ene jil surguulid orson. hicheeldee ywah ih durtai. bagsh ni hicheelee sain zaaj, huuhed burtei saihan handaj bga ym bolov uu gj bodson. ene tsum hutulbur taalagdaj bn
2014-09-10