С.Цэрэнчимэд дэлхийн аваргын төлөө хүч үзнэ
Дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн Узбек улсын Ташкент хотноо үргэлжилж байна.
х
Эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд эх орноо төлөөлөн барилдаж буй дэлхийн залуучуудын аварга, олон улсын хэмжээний мастер Сүхээгийн Цэрэнчимэд дэлхийн аваргын алтан медалийн төлөө хүч үзэхээр боллоо. Тэрбээр дэлхийн аварга Юлия Раткевичтэй барилдах юм байна.
р
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн барилдаанд манай бөхчүүд амжилттай сайхан барилдаж, хоёр хүрэл медалийг энгэртээ гялалзуулан, багаараа зургаадугаар байрт шалгарч, элэг нэгт монголчуудаа баярлуулсан билээ.
х
Тамирчдын минь амжилтын зам алтан байг.
х
Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ