“Асур” хамтлаг хүмүүнлэгийн үйлст уриаллаа
“Нэгүн” студи, хөгжмийн зохиолч Окигийн продюсерлэж буй “Асур” хамтлаг хүүхэд залуусын дунд “Another” дуугаараа анх танигдсан билээ. Харин тэд өнгөрөгч амралтын өдрүүдэд “Монгени” цогцолборт “Сайн ээж, жаргалтай үрс” уриан дор “Зөв зүг” хэмээх хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцсон байна. Уг хүмүүнлэгийн ажилд “Нэгүн” студи болон мисс Ө.Буянхишигийн “Ariana impression trainer” төвийн урилгаар Сонгино-Хайрхан дүүргийн I-дүгээр хорооны эмзэг бүлгийн 200 хүүхэд, өрх толгойлсон 200 эхчүүд оролцсон аж.
s
Өдөрлөгт хүрэлцэн ирсэн бяцхан хүүхдүүд, ээжүүддээ зориулан хүний хөгжлийн сургалт зохион явуулснаас гадна “Асур” хамтлагийнхан уран бүтээлээ толилуулж, 200 хүүхдэд иж бүрэн хичээлийн хэрэгсэл, 200 эхчүүдэд арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүнийг бэлэглэж, баярлуулсан байна.
s
“Нэгүн” студийн хувьд, туурвих уран бүтээлүүдээрээ дамжуулан нийгэмд зөв хандлага, эерэг үзэл санаа, гэрэл гэгээтэй сайн сайхан бүхнийг түгээн хүргэхийг зорьдог бөгөөд ийнхүү цагаа олсон хүртээмжтэй, бүтээлч ажлыг анх удаа зохион байгуулсан нь энэ аж. Тэд студийнхээ дэргэдэх “Асур” хамтлагийнхаа анхны тоглолтыг ашгийн бус, зохион байгуулж, нийгэмдээ бодитой хувь нэмэр, үе тэнгийнхэндээ сайн нөлөөг үлгэрлэсэн хүмүүнлэгийн үйлст уриаллаа.
s
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ