DJ Маралаа: Хөгжмийн гайхамшигт хэмнэлийг хамтдаа мэдэрцгээе

img

Их хотын залуус “MNG EVENT” гэх компанийн нэрийг андахгүй мэддэг. Учир нь тус компани сүүлийн таван жилд залуусын чөлөөт цагийг зөв боловсон соёлтой өнгөрүүлж, дэлхий нийтийн шоу ертөнцтэй хөл нийлэхүйц гадаа үдэшлэгүүд зохион байгуулж буй. Тэд FRESH AIR, QLIMAX, SUNRISE, REFRESH зэрэг шоуг зохион байгуулж, залууст лазер гэрлийн шоу, хөгжмийн гайхамшиг болсон эрч хүчтэй цогнол хэмнэлийг мэдрүүлж байгаа. Тэгвэл энэ удаад “NEW SKOOL” нэртэй өвөрмөц шоуг залуустаа зориулахаар болжээ. Энэ талаар Дижи Маралаагаас тодруулснаа хүргэж байна.

s

-Юуны өмнө өөрийгөө танилцуулаач?

-Би MNG EVENT компанийн анхны TRAP, TWERK, ELECTRO - RnB HIP HOP-р DJ. Орчин үеийн хөгжмийн ертөнцөд шинэ урсгалыг хөгжүүлж, анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаа. Миний бие даасан “NEW SKOOL” үдэшлэг энэ сарын 12-нд BRIX клубт зохион байгуулагдана.

sa

-Өмнөх үдэшлэгүүдээс юугаараа ялгаатай юм бэ?

-Монголд HIP HOP урсгалын шоу их болдог. Жишээлбэл, OLD SKOOL гэх мэт 80 90-ээд оны HIP HOP-ын акулуудын төлөөлөлийн үдэшлэг нилээдгүй болдог байсан. Харин орчин цагийн залуусыг байлдан дагуулж буй “NEW SKOOL” гэх шинэ урсгалын тоглолт өмнө нь Монголд болж байгаагүй. Мөн анхны TRAP, TWERK, ELECTRO - RnB HIP HOP эмэгтэй DJ-ийн нэрэмжит зохион байгуулж байгаа нь бас нэг онцлог.

a

-“NEW SKOOL” урсгалаар дагнасан CD гаргасан гэж байсан. Тэр талаараа тодруулаач?

-Миний өөрийн зохиосон сэтээс бүрдсэн цаг гаруй үргэлжлэх хаана ч хэзээ ч уйдахааргүй сонсож болох CD гаргасан. TRAP, TWERK гэх урсгал Монголд их хүчээ авч байна. Иймээс энэ урсгалд дуртай залуустаа зориулж сүүлийн үеийн HIP HOP төлөөлөгчдийн дуугаар MIXTAPE хийсэн. Мөн уг CD гарснаараа их хотын залуусыг дэлхий нийтийн шоу ертөнцтэй хөл нийлүүлэн алхахад дөхөм болно гэж бодож байгаа.

a

-Нөгөөдөр болох үдэшлэг Монголд анх удаа гэдгээрээ залуусын сонирхолыг их татаж байгаа болов уу?

-Анхны “NEW SKOOL” урсгалын үдэшлэг гэдэг утгаараа их өвөрвөц шийдэлтэй зохион байгуулахаар бэлтгэж байна. Зарим SURPRISE-аас задалбал, эхний ирсэн 200 залуусдаа өөрийн гараар анхны NEW SKOOL MIXTAPE-г бэлэглэх бөгөөд бүжгийн хамтлагуудтай хамтран сонирхолтой бүжгийн тэмцээн зохионо. Мөн бид такс худалдан авсан эхний 100 залуустаа бонус болгон нэг такс бэлэглэж байгаа юм. Тэгэхээр нэг ёсондоо нэг таксаар хоёулаа орж миний тоглолтыг үзэх боломжтой болно.

da

-Лазер шоу болох уу?

-MNG EVENT нь Монголдоо хамгийн хүчтэй  лазер шоу хийдэг. Энэ удаад лазер шоундаа зориулан CO2 (Нүүрсхүчлийн хийн хүйтэн утаа) буун аппаратыг булчинлаг залуусын тусламжтайгаар буудуулна. Тиймээс их хотын залуус минь лазер болон хөгжмийн ертөнцийн гайхамшигт хэмнэлийг хамтдаа мэдэрцгээе.

as

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ