С.Батсүх: Монголын ард түмэн сэтгэл рүү минь алга ташдаг
Завхан нутгаараа овоглогддог Монголд Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Батсүхтэй амьдрал, уран бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцлаа.
z
-Таны сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхныг сонсоё. Гадаад, дотоод яваад ирсэн сурагтай?
-Тийм ээ, Саяхан АНУ, болон Өвөрмонгол яваад ирлээ. Ах нь хүнийг баярлуулдаг ажлаа хийгээд л явна даа. Энэ ондоо багтаагаад “Өөртэйгээ ярилцахуй” цомгоо гаргах гээд бэлтгэлээ базааж байна. Цомгоо гаргах гэж нэг их яарахгүй байгаа. Мөн “Очирваань” холбооныхоо тэргүүнийг хийгээд залуучуудтайгаа хамтарч ажиллаад зав зай муутай л явна.
as
-Дуулсан дуу бүхэн тань хит болдог нууц юу байна. Та мундаг чадалтай дуучин мөн үү?
-Би чадалтай сайн дуучин биш, чин сэтгэлтэй уран бүтээлч. Эвийг нь олоод л эвлэгхэн дуулчихдаг хүн. Монголын ард түмэн миний хоолой руу биш чин сэтгэл рүү минь алга ташдаг. Миний ихэнх дуу л хит болсон байдаг нь үнэн. Би өөрт таалагдсан дуугаа л дуулдаг. Олон түмэндээ хүндлэгдсэн учраас өөрийгөө баян гэж боддог.
a
-Ингэхэд гавьяатын бахархал юу юм бол?
-Өөрөөрөө бахархдаг. Өөрийгөө шүтэж, өөрөө өөртэйгээ ярьж явдаг. Мөн аав, ээж уул усаа шүтдэг дээ.
a
-Та ихэвчлэн хар, цагаан, улаан өнгийн хувцас өмссөн харагддаг. Яагаад ийм өнгийн хувцас сонгодгийг тань асуумаар санагдлаа?
-Тийм ээ, би тод өнгөнд дуртай. Улаан, хар, цагаан өнгө шиг тодхон амьдрахын тулд тод өнгийг сонгодог. Тод амьдарна гэдэг эд мөнгөөр элбэг, дэлбэг амьдрахыг хэлээгүй юм шүү. Өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун амьдрахыг хэлж байгаа юм. Би баян биш ч гэсэн өөрийнхөө амьдралд сэтгэл ханаж явдаг болохоор өөрийгөө жаргалтай яваа гэж боддог шүү.
s
-Дуртай улирал?
-Хавар. Амьтай бүхэн дэлгэрсэн сайхан улирал. Хүн байгаль хоёр хүйн холбоотой гэдэг үнэн. Энэ улиралд сэтгэл сэргээд нэг их сайхан болчихдог доо.
a
-Таны хүндэлдэг зан?
-Өөрөөрөө байгаа хүнийг маш их хүндэлдэг. Өөрөөрөө байгаа хүмүүс ихэвчлэн зөрүүд байдаг. Өөрөө байж чаддаг зөрүүд хүнийг харахаар хайр хүрч өөрийн эрхгүй хүндлэх сэтгэл төрдөг. Зусарч, хуй салхи шиг хүнд дургүй. Аливаа хүн өөрийн гэсэн үзэл бодолтой байх ёстой шүү дээ. Шударга, шулуун явах сайхан.
a
-Хамгийн сүүлд ямар ном уншив?
-“Монголын сонгомол өгүүллэгүүд”, “Улаанбаатарын атманууд” номыг уншлаа. Надад маш их таалагдсан. Аливаа номыг бодохгүй уншиж боlохгүй. Сайн тунгааж уншвал их зүйл ойлгогдоно.
й
-Ахмад уран бүтээлч хүний хувьд залуу уран бүтээлчдэд хэлэх үг бий байх?
-Монголын ард түмний тэн хагас нь дуучин шүү. Залуу уран бүтээлчдийг чин сэтгэлээ дуулаарай гэж захъя. Түүнээс биш мөнгө, ашиг олохын төлөө байж болохгүй.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ