О.Бурмаа, Т.Мөнхтуяа, Э.Сумьяа нар хүч үзнэ
Бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбек улсын нийслэл Ташкент хотын “Гимнастикийн ордон”-д үргэлжилж байна. Өнөөдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 53 кг, 58 кг, 75 кг-ын жингийн барилдаанууд болно. 53 кг-ын жинд ДАШТ-ний мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа эх орноо төлөөлөн хүч үзнэ.
а
Тэрбээр нэгдүгээр тойрогт Энэтхэгийн бөх Нурмала Дэвитэй таарчээ. Харин 58 кг-ын жинд ДАШТ-ний хошой хүрэл медальт, МУГТ Т.Мөнхтуяа эхний тойрогт Бразилийн бөх Жуис Суазатай учраа таарч барилдахаар болжээ. 75 кг-ын жинд ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, МУГТ О.Бурмаа нэгдүгээр тойрогт Украиний бөх, дэлхийн аварга Катерина Бургомистроватай барилдана.
а
Шинэ дэлхийн аварга төрж, дэлхийн аваргын хошой хүрэл, хүрэл медальтнууд тодорч энэ жилийн наадамд манайхан одтой сайхан наадаж байна.
х
Тамирчиддаа амжилт хүсье.
р
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ