"Цэн тогоруу" дэвнэ

img

Залуу уран бүтээлч М.Бишрэл, М.Ивээл нарын зохиолыг нь бичсэн "Цэн тогоруу" монголын уран сайхны киноны нээлт өнөөдөр 18.00 цагт Тэнгис кино театрт болно.

а

Залуусын амьдрал, хайр сэтгэлийн тухай гэгээн өгүүлэмжтэй энэхүү киног  “Цагаан сүүний домог”, “Мэлмий”, “Жинжиймаа”, “Вансэмбэрүү”, “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” зэрэг киногоороо нэгэн үе үзэгчдийг байлдан дагуулж байсан МУГЖ Н.Батцэцэг, найруулагч О.Машбат нар хүүгийнхээ хамт бүтээсэн юм.

ра

Туг киноны нээлтийн товыг хүлээж, үзэхийг хүссэн үзэгчид цөөнгүй бий. Уг киноны зураг авалтыг Архангай аймгийн Батцэнгэл суманд хийсэн ба алтан үеийн жүжигчид дүр бүтээсэн юм.

а

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ