Өсвөрийн теннисчид өрсөлдөж байна

img

Манайдаа ширээний теннисний томоохон тэмцээн уралдаанын өрсөлдөөн болдог газар бол “Оч” төв клуб юм. Энэ клуб үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ойн нэрэмжит өсвөрийн теннисчдийн зэрэглэл тогтоох тэмцээн гурав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Тэмцээнд хот хөдөөгийн 11 байгууллагын 150 орчим өсвөрийн тамирчид өрсөлдөж байна. Тэмцээний финалын тоглолтууд өнөөдөр явагдаж өсвөрийн тамирчдын аваргууд тодорно. МШТХ-ноос өсвөрийн тамирчдын АШТ-ийг жилд 3-4 удаа зохион байгуулдаг уламжлалтай. Энэ тэмцээнээс өсвөрийн тамирчдыг сонгон шалгаруулж хилийн чанадад болдог ОУ-ын тэмцээнд оролцуулдаг аж. Мөн ширээний теннисний лигийн тэмцээн үргэлжлэн явагдаж байгаа бол ирэх ням гаригт лигийн аваргууд тодрох юм. Энэ холбооноос ирэх долоо хоногт ахмадын ширээний теннисний УАШТ-ийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. А.Алтанчимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ