В.И.Якунин Ерөнхий сайд Н.Алтанхуягт захидал илгээжээ
ОХУ-ын Санкт-Петербург хотод өнгөрсөн тавдугаар сар зохион байгуулагдсан Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунинтай уулзсан билээ. Уулзалтын үеэр манай Засгийн газрын тэргүүн УБТЗ-ын ашиг орлогыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцож байгаадаа баяртай буйгаа илэрхийлээл, цаашдын хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэхийг хүсч байсан. Тэгвэл В.И.Якунин зургаадугаар сард Ерөнхий сайд Н.Алтанхуягт нэгэн захидлыг илгээжээ. Тэрбээр захидалдаа "Монголд нарийн царигтай төмөр зам барих шийдвэрийг алдаатай шийдвэр байсан гэж үзэж байгаагаа онцлох шаардлагатай" хэмээн бичжээ. Түүний захидлыг бүрэн эрхээр нь хүргэж байна.
ө
Монгол Улсын Ерөнхий сайд, Эрхэм ноён Алтанхуяг танаа
ө
Эрхэм тантай Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр 2014 оны тавдугаар сарын 23-нд хийсэн уулзалтыг үргэлжлүүлэн ярихад манай хоёр улсын удирдагчдын дэмжиж байгаа Монгол ба Оросын хамтын ажиллагааны нэг гол чиглэл болох төмөр замын тээврийн салбарт стратегийн түвшинд хамтран ажиллах тухайд ярилцсан сэдэвт анхаарал хандуулж байгаад талархаж буйгаа илэрхийлье. Монголын төмөр замын системийг хамтран хөгжүүлж, түүний дамжин өнгөрүүлэх боломжийг хэрэгжүүлэх нь бидний нийтлэг эрх ашигт нийцнэ гэдгийг онцолъё. Гэсэн хэдий ч Монголын Засгийн газрын дэмжсэн “Төмөр замыг хөгжүүлэх концепци” ба хоёр талт тохиролцоог Оросын тал нэг бүрчлэн дагаж байгааг үл харгалзан энэ чиглэлд бодит ахиц гарахгүй байна. Концепцийг хэрэгжүүлэгч нь Монгол Оросын хамтарсан компани байна гэж тогтсон. Үүний тулд 2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевийг Монголд айлчлах үеэр “Развитие инфраструктуры” /Дэд бүтцийн хөгжил/ ХХК байгуулсан бөгөөд энэ байгууллагын зорилтыг Монгол ба ОХУ-ын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Декларацид тусгасан буй.ө
Ийм хэдий ч өдийг хүртэлх таван жилийн хугацаанд “Развитие инфраструктуры” /Дэд бүтцийн хөгжил/ ХХК нь Монголын Зам, тээврийн яамны зүгээс дэмжлэг байхгүйгээс үүдэлтэйгээр өмнөө тавьсан зорилтыг хэрэгжүүлэх ажлаа эхлүүлж чадаагүй. Ингээд зогсохгүй “Улан-Баторская железная дорога” /Улаанбаатар төмөр зам/ хамтарсан хувьцаат компанийг тэнцвэртэйгээр хөгжүүлэх чиглэлтэй зөрчилдсөн үйл ажиллагаа ажиглагдаж байна. Бодит жишээ болсон «Улан-Баторская железная дорога» /Улаанбаатарын төмөр зам/ ХНН-т шаардлагатай “СЦБ” /сигнализация-дохиолол, централизация-төвлөрөл, блокировка-түгжилт / ба хөдөлгөөнт радио холбоо, системийн тоног төхөөрөмжийг төлөвлөх, ханган нийлүүлэх, угсрах уралдааны (ЦВТ-2014/03 тендер) зохион байгуулалтад илэрхий өрөөсгөл хандсан явдал харуусал төрүүлэм. Үүнээс гадна Монголын хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл Монголд 1435 мм-ийн өргөнтэй төмөр зам тавих тухайд “РЖД” НХН ойлгон нааштай хандаж байгаа мэт мэдээллийг тарааж байна. Энэ мэт мэдээлэлтэй холбоотойгоор “УБЖД” /УБТЗ/-ын Оросын талын багц хувьцааг захиран удирдаж, Монгол Улстай явуулж байгаа төмөр замын харилцаанд Оросын Холбооны улсыг төлөөлж байгаагийн хувьд “РЖД” НХН нь зарчмын хувьд Монголд нарийн царигтай төмөр зам барих шийдвэрийг алдаатай шийдвэр байсан гэж үзэж байгаагаа онцлох шаардлагатай гэж үзлээ.ө
Тодорхой чиглэлд тээвэрлэлтийн зардал буурч байгаа мэт сэтгэгдэл төрж болох ч хоёр системийн ажиллагааг давхар хангахыг даган ачаалал зайлшгүй нэмэгдэхтэй зэрэгцэн Монголын түүхий эдийн салбарын нэг худалдан авагчийн ашиг сонирхлоос хамааралтай байдал нэмэгдэхийг даган эцсийн дүнд богино хугацааны ашгаас ирж болох бүх давуу талыг үгүй болгоно. Ийнхүү Монголын төмөр замд хоёр стандарт нэвтрүүлснээр төмөр замын үр ашигтай сүлжээг тогтвортой хөгжүүлэхэд сөрөг нөлөө үзүүлж ирээдүйд Евразийн интеграцид Монгол Улсыг шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх боломж олгох давуу тал бүхий транзит зам байгуулах боломжийг үгүй болгох аюултай.ө
Бидний бодлоор энэхүү боломжийг хэрэгжүүлэхийн тулд 2009 онд байгуулсан Монгол Улс ба ОХУ-ын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Декларацид дурдсан зарчмуудыг дагаж мөрдөх зайлшгүй шаардлагатай. Энэ утгаар нэн тэргүүнд хэрэгжүүлэх ёстой зорилт нь “Развитие инфраструктуры” /Дэд бүтцийн хөгжил/ ХХК-ийн оролцоотойгоор “УБЖД” /УБТЗ/ ХНН-т бүрэн хэмжээний шинэчлэл явуулж, Эрдэнэт-Мөрөн гэсэн баруун хойд чиглэлд Улаанбаатарын төмөр замыг уртасгах шийдвэр гаргах явдал юм.ө
Эрхэм ноён Ерөнхий сайд танаа энэ бүхэнтэй холбоотойгоор урт хугацааны ирээдүйд эдийн засгийн болон стратегийн хувьд хамгийн зохистой хандлага болж байгаа “УБЖД” ХНН-т шинээр байгуулагдсан төмөр замын шугамуудыг шилжүүлэн өгөх байдлаар Монголын төмөр замын сүлжээний нэгдмэл байдлын зарчмыг хадгалан үлдэхийн онцгой чухлыг дахин онцолж байна.ө Таныг хүндэтгэсэн “РЖД” НХН-ийн Ерөнхийлөгч Владимир Якунин.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ