Үс засуулбал нүд бүрэлзэн улцайна

img

Аргын тооллын: 2011.12.20 Мягмар гараг
Билгийн тооллын: 25. Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр
Наран ургах шингэх: 08.46-17.05
Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
  Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, нүүдэл суудал хийх, шинэ гэр байранд орох, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэх зэрэг үйлнээ сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, бэлбэсний газар очих зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ